Ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон, Дональд Трамп нарын анхны халз мэтгэлцээн эхэллээ. Мэтгэлцээн Нью-Йорк хотоос зүүн зүгт 40 км-ийн зайд орших Хэмпстед хот дахь Хофстрын Их сургуулийн байранд орон нутгийн цагаар 21:00 цагт /Улаанбаатарын цагаар өглөөний 9:00 цаг/ эхэлсэн юм.
Хиллари Клинтон зүүн талд, харин Дональд Трамп баруун талд зогсжээ. Телевизийн мэтгэлцээн 90 минут үргэлжилж, зургаан гол сэдвийг /тус бүр нь 15 минут/ хамарна.
NBC сувгийн хөтлөгч Лестер Холт хөтлөн явуулж буй юм. Мэтгэлцээнд оролцогчид асуултад хоёр минутад багтаан хариулах ёстой аж.
Халз мэтгэлцээнийг эхлүүлсэн Хиллари Клинтон хамгийн түрүүнд "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч болгон Америкчууд ирээдүйд ямар улсад амьдрахыг хүсч байна гэсэн асуултад хариулах ёстой. Тэгвэл би таны ирээдүйд, танд хөрөнгө оруулалт хийнэ" хэмээн тэрээр халз мэтгэлцээнээ эхлүүллээ.
Трамп: Би татварыг 35-аас 15 хувь болгон бууруулна. Энэ нь үйлдвэрлэл хөгжин цэцэглэх эхний алхам болно. Бид бусад улс орнуудтай байгуулсан худалдааны гэрээгээ эргэн харах шаардлагатай. Тухайлбал Мексик бидэнд бараа бүтээгдэхүүнээ худалдаалахдаа ямар ч татваргүй. Харин АНУ-гаас Мексик рүү эсрэгээрээ 16 хувийн татвар төлнө. Клинтон үүний тулд 30 жил ажиллаж байгаа боловч нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байна.
Харин Клинтон үүний хариуд эдийн засгийн хямралын үед 9 сая хүн ажилгүй болсон. Үүний Трампын оролцоо бий гэдгийг хэллээ.
Клинтоны бодлого татварыг нэмэгдүүлж, бизнесийг "үгүй" хийж байгааг Трамп онцоллоо. Тэрбээр "Та нар татварыг нэмэгдүүлэхийг хүсч байна. Ингэснээр бизнес эрхлэгчид яах вэ? Иймээс би татварыг нэмэгдүүлэхгүй байхыг санал болгож байна" гэв.
Хиллари Клинтон "Миний нөхөр Билл Клинтон Ерөнхийлөгч байх хугацаандаа үйлдвэрлэлийг маш сайн дэмжсэн" гэсний хариуд Трамп "Хойд Америкийн чөлөөт худалдааны бүс Америкийн үйлдвэрлэлийн салбарт хийсэн хамгийн муу шинэчлэл" гэсэн юм.
Халз мэтгэлцээнийг үзэгчдийн суудлаас Билл Клинтон болон түүний охин Челси Клинтон нар үзэн сууна.
Нэр дэвшигчид улсад төлж буй Трампын татварын хэмжээний талаар санал зөрөлдөв. Хиллар Клинтон өрсөлдөгч нь яагаад татварын тайлангаа олон нийтэд зарлахгүй байна. Америкчууд үүнийг мэдэх эрхтэй. Тэрбээр хэн нэгэнд өртэй байвал яах вэ гэж хэллээ.
Үүний хариуд Трамп "Хиллари албаны и-мэйл хаягаа ашиглан бичсэн 33 мянган цахим шуудангаа ил болгосон тохиолдолд би татварын тайлангаа зарлахад бэлэн" гэв.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг тоймлон хүргэх болно.