Олон улсын үнэлгээний “Moody's” агентлаг Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг бууруулах тухай мэдээлэлдээ бага зэрэг өөрчлөлт оруулж, урт хугацаат гадаад валютын хадгаламжийн таазыг үнэлгээг нэг түвшнээр бууруулсан тухай даваа гарагт мэдээллээ. Тус байгууллага нэг сарын өмнө Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” болгож нэг түвшин бууруулсан юм.
Тухайн үед зэрэглэлийг цаашид дахин бууруулах асуудлыг нягтлахаар болж, ирэх гурван сард багтаж мэдээлэхээр болсон байна. Төсвийн үзүүлэлтүүд тодорхой хэмжээгээр тааруу байсан нь наймдугаар сард Засгийн газрын зээлжих зэрэглэлийг бууруулах үндсэн шалтгаан болсон юм. Мөн богино хугацаанд буюу ойрын жилүүдэд энэ нөхцөл байдал сайжрах хандлага ажиглагдахгүй байгааг “Moody's” онцолж байлаа.
Түүнчлэн эдийн засгийн өсөлт бүхэлдээ удааширч, гадаад валютын нөөц ихээр буурсан зэрэг нь нэг сарын өмнөх шийдвэрт мөн нөлөөлсөн. Монгол Улсын Засгийн газрын өмнөх буюу "B2" зээлжих зэрэглэлийг баталгаажуулсан 2016 оны нэгдүгээр сараас хойш төсвийн болон эдийн засгийн суурь үзүүлэлтүүд бодитой муудаж эхэлсэн гэж “Moody's”-ийн шинжээчид онцолж байгаа юм.
Тухайлбал, төсвийн орлого хүлээлтийг давж, оны эхний хагасын байдлаар төсвийн зарлага огцом өссөн гэж мэдээлсэн. Харин ирэх онд төсвийн орлого бага зэрэг сайжрах ч энэ нь нийт алдагдал биет хэмжээгээр тун бага буурах нөхцөлийг бүрдүүлнэ гэж таамаглажээ. Үүнээс гадна төсвийн өндөр алдагдал цаашид Засгийн газрын өрийн хэмжээ нэмэгдэх шалтгаан болно гэж анхаарууллаа.
Төгрөгийн ханш сулрахын хэрээр ам.доллараар тооцох өрийн дарамт нэмэгдэж, дотоодын бодлогын хүү өндөр хэвээр байгаа нь өрийг дахин санхүүжүүлэх зардлыг өсгөх хандлагатай байгааг мэдээлсэн юм. “Moody's” 2017 он гэхэд Монгол Улсын Засгийн газрын өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 71 хувьд хүрч, 2015 онтой харьцуулахад найман нэгж хувиар өснө гэж таамаглаж байна.
Энэ нь өмнөх таамгаас давсан үзүүлэлт төдийгүй зээлжих зэрэглэлийн “B” үнэлгээний шалгуур болох өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 53 хувиас дээшгүй байх гэсэн үзүүлэлтээс давсан дүн ажээ. Мөн “Moody's” энэ ондоо Монгол Улсын эдийн засгийн өсөлт жилийн дүнгээр 1.5 орчим хувьд тогтворжиж, улмаар 2017-2018 онд 3.5-5 хувьтай байх таамгийг танилцууллаа. Энэ нь "Оюу Толгой" төслийн үр дүнгийн нөлөөлөлтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа юм.
Б.Батманлай