Манай улсад халдварт бус өвчний улмаас нас барах шалтгааны нэгдүгээрт зүрх судасны өвчин орж байна. Зөвхөн 2012 онд гэхэд 5939 хүн энэ өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлт хүчин зүйлд даралт ордог. Даралт ихсэлтийн талаар зөв ойлголттой болж, хянаж сурснаар түүнээс үүдэн гарах олон хор уршгаас сэргийлэх боломжтой.
Сонгдо эмнэлгийн зүрх судасны эмч, доктор Ц.Намхайдоржийн даралт ихсэлтийн талаар иргэдийн дунд байдаг ташаа ойлголтууд болон үнэн зөв мэдээллийг багтаасан зөвлөгөөг хүргэж байна.
1.Зовиургүй бол асуудалгүй - БУРУУ
Даралт ихсэхээр хүнд толгой эргэх, шилэн хүзүү хөших, чих шуугих, нүдний уг руу хатгах, нойргүйдэх гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Гэхдээ зарим хүнд ямар нэг зовуурь илрэхгүй байх нь бий. Учир нь даралт нь аажим нэмэгдсээр дасан зохицож улмаар зовиур мэдэрдэггүй.
Зовиургүй гэдэг нь аюулгүй гэсэн үг биш юм. Зүрхний шигдээс, харвалт болсны дараа аль хэдийн оройтсон байдаг. Тиймээс даралт ихсэж л байгаа бол эм хэрэглэх шаардлагатай.
2.Даралт буулгах эмийг дураараа ууж болохгүй, уугаад эхэлчихвэл зогсоож болдоггүй - БУРУУ
Дураараа ууж болохгүй гэдэг нь зөв боловч нэг л уугаад эхэлчихвэл хараат болдог гэдэг нь худал. Даралт буулгах эмүүд дасал үүсгэдэггүй. Хэдийд ч зогсоож болох боловч зогсоовол даралт эргээд ихэснэ. Даралт эмчлэгддэггүй өвчин гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс насан туршийн хяналт хэрэгтэй юм.
Даралт эмчлэгддэггүй, насан туршийн хяналт хэрэгтэй
Даралтны эм дасал үүсгэхгүй, харин даралт өөрөө дасал үүсгэдэг гэдгийг бодох хэрэгтэй. Мэдээж эхний үед удамшлын бус гаралтай даралтыг амьдралын хэв маягаа засах маягаар хянаж болох ба энэ үед эмийн эмчилгээ шаардлагагүй. Хэрвээ ингээд хангалттай хэмжээд хянаж чадахгүй болсон тохиолдолд эмийн эмчилгээ шаардлагатай.
3.Хүчтэй эмээр эхэлж болохгүй - БУРУУ
Антибиотик эмчилгээг нөөцөнд үлдээх, дасал үүсэхээс сэргийлж дэс дараатай, мэдрэг байдалд нь аль болох тохируулж хэрэглэдэг. Энэ нь эм бактерийн эсрэг нөлөөлөх чадвараас болж байгаа юм.
Гэтэл даралт бууруулах эм антибиотиктой адилгүй, үйлчлэх бай нь бактер биш рецептор байдаг учраас эмэнд дасал үүсэх асуудал байхгүй юм.
Хүчтэй эм хөнгөн эм гэсэн ойлголт байхгүй бөгөөд гагцхүү таарсан тохирсон эм л гэж байдаг. Тиймээс сайн эм бол тохирсон эмийг хэлэх ба энэ нь үр дүн сайтай, гаж нөлөө бага, бай эрхтнийг хамгаалах давхар үйлдэлтэй байхыг л хэлнэ. Тиймээс тохирсон эмийг л сонгож хэрэглэх нь зөв.
4.Даралт ихсэх үед л эм ууна - БУРУУ
Хүмүүс даралт ихсэх үед эмээ уугаад хэвийн болвол зогсооно гэсэн буруу ойлголттой байдаг. Эм хэрэглэхээр даралт хэвийн хэмжээндээ орж байгаа нь эмийн үйлчлэлийн үр дүн. Эмийн үйлчлэлийн үр дүнд тодорхой тэнцвэрт байдалд орж байна гэсэн үг. Тиймээс эмийг зогсоохоор энэ тэнцвэр алдагдаж даралт дахин ихэснэ.
Ингэж даралт ихсэхээр эмээр буулгаад зогсоож дахин ихэсгэн савлуулах нь зүрх судасны тогтолцоонд муугаар нөлөөлдөг. Ихэнх зүрх судасны хүндрэлүүд даралтын тогтворгүй гэнэтийн өөрчлөлтөөс үүсдэгийг санах хэрэгтэй.
5.Даралт бага байх тусмаа сайн - БУРУУ
Систолийн буюу дээд даралт ер нь 110-140ммМуб хооронд байх нь хамгийн тохиромжтой. Үүнээс ихсэх багасах нь хүндрэл гарах, нас баралтыг нэмэгдүүлдэг. Энэ бол алдарт даралт буулгах эмчилгээний J муруй юм. Мөн ижлээр диастолийн буюу доод даралт 70-90ммМуб байвал хамгийн тохиромжтой.
Сайн эм гэж тохирсон эмийг хэлнэ
6.Даралт ихэссэнийг мэдмэгц яаралтай буулгаж хэвийн хэмжээнд оруулна - БУРУУ
Даралт ихэнхдээ аажим ихэсдэг, түүнтэй адилаар бид мөн даралтыг аажим буулгах хэрэгтэй. Даралт ихсэлтийн кризийн яаралтай тохиолдлуудаас бусад үед даралтыг богино хугацаанд яаралтай буулгах нь аюултай байдаг бөгөөд амин чухал эрхтэн болох төв мэдрэлийн тогтолцооны цусан хангамжийн хямралд хүргэж болно.
7.Даралтны эмийг хэдэн жил болоод солих шаардлагатай - БУРУУ
Хэрвээ өөрт тохирсон даралтны эмийг зөв сонгосон, тэр нь даралтыг хангалттай буулгадаг, гаж нөлөө гараагүй үед эмийг солихыг зөвлөдөггүй. Харин шинэ эм эмнэл зүйд нэвтэрч тэр нь үр дүн, гаж нөлөөний хувьд давуу талтай бол эмийг солих талаар ярилцаж болох юм.
8.Даралтны эм гаж нөлөөтэй - БУРУУ
Бүх эм тодорхой хэмжээнд гаж нөлөөтөй. Даралт буулгах эмүүд ч үүнд багтана. Гэвч FDA, EMA гэх мэт хяналтын газруудаас зөвшөөрөгдсөн эмүүд харьцангуй бага гаж нөлөөтэй.
Эмийг хоол шиг, замбараагүй хэрэглэж болохгүй. Эмийн гаж нөлөө нь даралтны өөрийн аюулаас бага гэдгийг ойлгох хэрэгтэй.
9.Даралтны эм бөөрөнд муу - БУРУУ
Энэ ойлголт бол маш эртнээс байсан. “Бөөр” гэдгийг цаад утгаараа бэлгийн чадавхтай ойлгодог. Сүүлийн үеийн сартан, прил, дипинүүд нь даралтыг буулгахын зэрэгцээ бөөрийг хамгаалах үйлдэлтэй. Ялангуяа эхний 2 бүлэг эмүүд нь бөөрний давхар өвчтэй хүмүүст эхний сонголт болдог ба бэлгийн чадавхид сайнаар нөлөөлдөг нь батлагдсан.
Даралтны дэр, цаг, зүүлт, гутал нөлөөгүй
Даралт ихсэж удаан явснаас судас хатуурах нь эрэгтэйчүүдийн хөвчрөх үйл ажиллагаа муутгадаг гол шалтгаан гэж үздэг. Тиймээс даралтыг буулгаж судасны хатуурлыг багасгах нь эрэгтэйчүүдийн бэлгийн сулралын эмчилгээний гол арга юм.
10.Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд даралт буулгадаг - БУРУУ
Сүүлийн жилүүдэд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд зах зээлд маш их болжээ. Жишээ нь, даралт буулгадаг цай, даралт буулгадаг тусгай бэлдмэлүүд тэр бүү хэл даралтны дэр, цаг, зүүлт, гутал хүртэл байна. Эдгээр нь ихэнхдээ мөнгөний төлөө бизнес байдаг бөгөөд тэдгээрийн даралт буулгадаг механизм, үр дүн зэрэг нь шинжлэх ухаанаар батлагдаагүй гэдгийг санаарай.