Хамгийн багаар бодоход 1981 оноос эхтэй “Гадаад нөөц” гэсэн хоёр үгний нийлбэр болох Аутсорсингийг Америкийн компаниуд гаргаж ирж байжээ. Эхэн үедээ энэ үгээр гадаадын компанийн хямд ажиллах хүчнийг ашиглах, бусад компаниас ажиллах хүч авах, хөрөнгө шилжүүлэх зэргийг тодорхойлоход ашиглаж байсан бол өнөөдөр илүү өөр утгатай болсон юм.
Тэдний ихэнх үйлчлүүлэгчид гаднын хөрөнгө оруулалттай компаниуд байдаг аж
Аутсорсинг буюу аливаа компани тодорхой нэг үйл ажиллагааг өөр компанид даатгаж, өөрсдөө үндсэн ажилдаа анхаарлаа хандуулснаар хэд хэдэн давуу тал бий болно. Жишээлбэл тухайн салбарын хүнийг цалинжуулж ажиллуулах шаардлага байхгүй.
Хамгийн гол үүний ачаар, хэрвээ зөв ашиглаж чадвал зардлаа 50 хувь хүртэл бууруулж болдог аж. Өнөөдөр Аутсорсингийн хамгийн том салбар нь Мэдээллийн технологийн салбар болжээ. Шинээр бизнес эрхэлж буй компаниудаас эхлээд төрөл бүрийн салбарт ажилладаг олон компани Мэдээллийн технологийн шийдлээ өөр компаниар хийлгэх болсон юм.
Яг ийм үйл ажиллагаа явуулдаг Supreme Solution компанийн ахлах инженер Ц.Болд “Ихэнх компанид өөрсдийн гэсэн системийн админ, мэдээллийн технологийн ажилтныг үндсэн ажилтнаар авах шаардлага байдаггүй. Үндсэн ажилтнаар авъя гэхэд тодорхой туршлагатай хүн өндөр зардалтай, харин зардал багатай хүн туршлага багатай байдаг.
Тиймээс хэрвээ мэдээллийн технологийн компани л биш бол энэ ажлыг өөр компанид даатгаснаар туршлагатай инженерүүдийг, бага зардлаар ажиллуулна” гэв.
2011 онд байгуулагдсан энэ компани өнөөдөр тогтмол 10 гаруй үйлчлүүлэгчтэй, тогтмол бус 30 орчим үйлчлүүлэгчтэй болжээ. Гэхдээ тэдний ихэнх үйлчлүүлэгчид гаднын хөрөнгө оруулалттай компаниуд байдаг аж.
Нэгэнт бид мэдээллийн технологийн эрин зуунд компьютер, интернет, гар утас ашиглахгүйгээр ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон. Байгууллагууд мэдээллийн технологи, шинэ техникийг нэвтрүүлснээр үйл ажиллагаагаа хялбарчилж, бизнестээ амжилт гаргахад хялбар болно.
Харин системийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хангахад мэргэжлийн хүн зайлшгүй шаардлагатай. Гэтэл байгууллага энэ асуудлыг өөрсдийн хүний нөөцөөр шийдэх нь эргээд зардал болдог.
Аутсорсингийн үйлчилгээний ачаар хямд зардлаар, мэргэжлийн үйлчилгээг авах боломжтой гэдэг нь хамгийн том давуу тал юм.
МЭРГЭЖЛИЙН БАГ
Supreme Solution компанийн хувьд байгуулагдаад таван жил болжээ. Анх байгуулагдахдаа 5-7 жилийн ажлын туршлагатай, Монголын томоохон компаниудад ажиллаж байсан программ хангамж болоод техник хангамжийн инженерүүд нийлж байгуулсан энэ компани хэрэглэгчдэд мэдээллийн технологийн цогц үйлчилгээг санал болгожээ.
Тэд хэрэглэгчид шаардлагатай бүхий л мэдээллийн технологийн үйлчилгээг үзүүлдэг. Интернет, дотоод сүлжээ гэх мэтээс гадна автоматжуулалтын шийдлийг санал болгоно. Мэдээллийн баазыг автоматаар шинэчилж, хэрэгцээгүй файлуудыг устгаж байх кодыг бичиж өгөх, хяналтын камерыг шууд гар утаснаасаа хянах гэх мэт олон ажлыг тэд автоматжуулдаг аж.
ЯАГААД АУТСОРСИНГ ГЭЖ?
Мэдээллийн технологийн аутсорсинг зардал бууруулахаас гадна, мэдээллийн аюулгүй байдлыг хангана гэдэг компанийн хувьд том асуудал. Байгууллагын нэг ажилтны компьютер вируст өртөөд файлуудаа алдлаа гэхэд зөвхөн хувь хүний бус тухайн компанийн олон ажилтны, олон ажилтны хүч хөдөлмөр шингэсэн мэдлэг, мэдээлэл алга болох эрсдэлтэй.
Тиймээс байгууллага бүр мэдээллийн технологийн үнэлгээ хийлгэж, эрсдэлтэй цэгүүдээ тодорхойлсноор зохих хэмжээнд хамгаалалттай болох хэрэгтэй юм. Үүний тулд юун түрүүнд мэдээллүүдээ ангилах ёстой. Нууцын зэрэглэлтэй мэдээлэл эсэхийг нь тодорхойлсноор ямар ажилтанд, ямар байдлаар хүргэх нь дараагийн алхам.
Наад зах нь нууцлалтай мэдээллээ технологийн тусламжтай нууц үгээр хамгаалж болно. Тухайн мэдээлэл бүхий сервер рүү зөвхөн зөвшөөрөл бүхий ажилтан ордог болохоор тохируулах гэх мэтээр тодорхой хяналт тавьж эхэлснээр аюулгүй байдлаа бүрэн хангана.
Энэ мэт зүйлсийг хийхэд тухайн хэрэглэгч мэдлэгтэй байхаас гадна, мэргэжлийн хүний зөвлөгөө шаардлагатай. Ц.Болдын хэлснээр “Компаниуд мэдээллийн аюулгүй байдлыг чухалчилж үзэхгүй байгаа нь хамгийн том асуудал.
Наад зах нь лицензтэй программ, антивирус ашиглах нь ямар ач холбогдолтой болохыг мэдэж байх хэрэгтэй. Лицензгүй хулгайн программ хангамж ашиглана гэдэг эргээд вируст өртөх эрсдэлтэй” гэсэн юм.
2015 оны Microsoft-ын судалгаагаар 1000 компьютер тутамд ноогдох вирусийн тоогоор Монгол улс дэлхийд тэргүүн эгнээнд бичигджээ. Балба, Ирак, Ливи зэрэг улсуудтай ижил түвшинд байгаа нь, дэлхийн зарим оронд огт байхгүй болсон вирус манайд өндөр тархалттай хэвээр байгаа зэрэг нь том асуудал.
Эрсдэлээс сэргийлэхэд хэрэглэгч тодорхой хэмжээний мэдлэгтэй байхаас гадна, зарцуулах ёстой зүйлдээ гар татахгүй байх хэрэгтэй. Supreme Solution компани энэ жилээс “Kaspersky Lab”-ын албан ёсны түнш болж, хэрэглэгчдэд борлуулж эхэлжээ.