Эко моодыг даган гарч ирж буй сууцны хамгийн сүүлийн үеийн хандлага бол тээврийн чингэлэг. Байгаль орчинд сөрөг нөлөө багатай, хямд төсөр, олдоц ихтэйг нь ашиглан улс орнуудад чингэлгийг төрөл бүрийн сууцны зориулалтаар ашиглаж байна.
Тухайлбал, Германд дүрвэгчдийн орон байрыг чингэлгийн тусламжтайгаар хэмнэлттэй шийдэж байгаа бол Амстердам, Лондон зэрэг хотод оюутнуудад түрээсээр ашиглуулах зориулалт бүхий сууц болгосон байна. Энэ жишиг бараг 10 гаруй жилийн тэртээгээс эхлэлтэй. Харин Арабын орнууд, Энэтхэгийн хүн ам шигүү суурьшсан хотуудад чингэлгээр олон давхар сууц босгож, иргэдийн орон байрны хэрэгцээг хангах нь орчин үеийн шаардлагад нийцэж буй аж.
40 футийн нэг чингэлгийн тохижилт долоон сая төгрөгт багтана
Манайд бол таван жилийн өмнөөс чингэлгийг зөөврийн орон сууц, нийтийн бие засах болон харуул хамгаалалтын газар, кемпийн зориулалтаар ашиглах болсон. Хооронд нь угсарч, талбайг нь томсгох, эсвэл давхарлах зэргээр хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн тохижуулах үйлчилгээ түгээмэл болжээ.
20 футийн буюу зургаа гаруй метрийн урттай чингэлэгийг манайд хувь хүмүүс 2.5-3 сая төгрөгөөр тохижуулдаг. Харин “Контейнер хаус” компанийнхны өгсөн мэдээллээр таван сая төгрөгөөр дулаалга, шал, вакум цонх, хаалга хийж өгдөг байна. Тэгвэл 40 футийн урттайг нь тохижуулахад дунджаар долоон сая төгрөгт багтдаг. Гэхдээ хувь хүмүүс үүнээс 30-35 хувь хямдаар тохижуулдаг аж.
Чингэлгийг ахуйн зориулалтаар ашиглахад давуу, сул талын аль аль нь бий. 40 футийн гурван чингэлгийг нийлүүлээд 100 ам метр талбай бүхий байшин босгочихно гэдэг саруулхан, хямд төсөр сууц эрэлхийлж буй хэний ч хувьд оновчтой сонголт. Түймэр болоод үерээс найдвартай хамгаалдаг давуу талыг нь ашиглан хүмүүс чингэлгийг маш олон төрлөөр хэрэглэж байна. Гэхдээ насжилтын хувьд хамгийн ихдээ л 15 жил ашиглах боломжтой гэж үзжээ.
Өдгөө дэлхий дээр тээврийн зориулалтаар дахин ашиглах боломжгүй 24 сая ширхэг хоосон чингэлэг байгаа аж. Тиймээс энэхүү аварга хайрцгийг ахуйн болон орон сууцны зориулалтаар ашиглах гэж буй бол дараах зүйлсийг нэн түрүүнд харгалзаж үзэхийг мэргэжилтнүүд зөвлөжээ.
- 40 футийн гурван чингэлгийг нийлүүлээд 100 ам метр талбай бүхий байшин босгочихно.
- Гамгүй хэрэглэж байсан чингэлэг бол зэвэрсэн, энд тэндээ хонхойж, товойсон байдаг. Тиймээс засварлахад хэр зэрэг их зүйл хийж, ямар хэмжээний зардал гарч болохыг тооцоолох нь чухал.
- Хуучин чингэлэг авах гэж буй бол юу тээвэрлэж байсныг нь нэн түрүүнд анхаараарай.
БИЕТЭЭР НЬ ХАРАХ
Чингэлэг захиална гэдэг цахимаар хувцас захиалахтай адилгүй. Амьдрах орон байр болох учраас таны тав тух, хэм хэмжээнд нийцэж буй эсэхийг шалгахын тулд заавал өөрийн биеэр очиж үзэх хэрэгтэй. Наанадаж ямар материалаар боссон эд вэ гэдгийг мэдсэнээр хэрхэн дулаалахаа тооцоолоход тусална.
Гамгүй хэрэглэж байсан чингэлэг бол зэвэрсэн, энд тэндээ хонхойж, товойсон байдаг. Тиймээс засварлахад хэр зэрэг их зүйл хийж, ямар хэмжээний зардал гарч болохыг тооцоолох нь чухал. Өөрөөр хэлбэл, худалдаж авахаасаа өмнө биетээр нь харж, бүрэн бүтнийг нь шалгах хэрэгтэй.
ЗОРИУЛАЛТ ЧУХАЛ
Гаднын орнуудад бол бараг хот, муж бүхэнд орон сууц, ахуйн зориулалттай байранд галын, цахилгааны гээд дүрэм журам бүр өөр өөр зохицуулалттай. Тиймээс таны амьдарч буй газар чингэлэг ямар зориулалтаар ашиглагддагийг олж мэдээрэй.
ШИНЭ ҮҮ, ХУУЧИН УУ
Шинэ гэсэн тодотголтой чингэлгүүдийг ядаж л нэг удаа тээврийн зориулалтаар ашигласан байдгийг санахад илүүдэхгүй. Шинэ чингэлэг мэдээж арай үнэтэй ч эдэлгээ сайн даадаг, ан цав болоод элдэв гэмтэлгүй. Харин үнийг нь дийлэхгүй бол хуучин чингэлгийг хэд хэдэн зүйлийг бодолцоход гэмгүй. Хамгийн гол нь хуучин чингэлэг юу тээвэрлэж байсан бэ гэдгийг нь нэн түрүүнд анхаараарай. Мөн чингэлгүүд далайд ямар маршрутаар, хэр удаан аялж байсан бэ гэдгийг мэдсэнээр та засаж, янзлах зардлаа тооцоолох боломжтой.
ТУРШЛАГАТАЙ ХЭЛЦЭГЧ ОЛОХ
Усан гахай шиг царайлж байгаад анх удаа орон сууцны зориулалтаар чингэлэг тохижуулах гэж байгаа туршлагагүй нэгний туршилтын туулай болохоос зайлсхий. Туршлагатай хэлцэгчтэй хамтран ажилласнаар худалдан авах гэж буй чингэлэг хэдэн жилийн настай вэ гэдэгт эргэлзэх хэрэггүй болно.
ЮУГААР ШАЛЛАХ ВЭ
Чингэлгээр босгосон гэрт амьдарлаа гэхэд шал бол өдөр бүр таны хөл доор мэдрэгдэх хэсэг. Тиймээс шал ямар байх нь энэ төрлийн сууцад гойд чухал. Хэрэв шийдэмгий нэгэн биш бол та өрөө болгондоо өөр өөр төрлийн шал тавьж болно. Мэдээж сонирхол, хэв маягаа даган ямар төрлийн шал сонгох нь таны таалал.
Гэхдээ сууцны шинэ трендийг дагаж ам дөрвөлжин, хооронд нь залгадаг хивсэнцрүүдийн борлуулалт нэмэгдэж буй аж. Мөн хулсан шал бат бэх, эдэлгээ сайтай, урт настай байдаг байна. Түүнээс гадна паркет болон банз, хулдаасаар ч шаллаж болно.
З.Цэлмэг