“Холбооны цом 2016” тэмцээнд оноолт таарсан “Хүрхрээ” нэгдүгээр лигийн “Бешикташ”, “Гоёо” багууд Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд тоглолоо.
Эхний хагасын 23 дахь минутад М.Энх-Од тооны харьцааг нээж, Нэгдүгээр лигийн аваргууд тэргүүлээд эхэлсэн. Түүний гоолоор баг нь энэ үеийг тэргүүлээд дуусгах боломжтой байсан ч 45 дахь минутад “Бешикташ”-ын 17 дугаартай Г.Баттулга тоог тэнцүүллээ.
Тийнхүү сүүлийн хагаст бүхнийг шийдвэрлэх болоход илүү баг нь “Гоёо” байлаа. Тэдний тэргүүллийн гоолыг 61 дэх минутад 11 дугаартай довтлогч С.Энхсайхан оруулсан. Харин эхний гоолын эзэн М.Энх-Од 67, 76, 90 дэх минутуудад дарааллан гоол оруулж, өнөөдрийн тоглолтод “покер” /4 гоол/ толилууллаа. Ингэснээр нэгдүгээр лигийн аваргууд “Холбооны цом”-ын шөвгийн дөрөвт дээд лигийн “Дэрэн”-тэй тоглохоор боллоо.