Ирэх арванэгдүгээр сард болох АНУ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон эхний халз мэтгэлцээнд ялалт байгууллаа.
Орон нутгийн цагаар Даваа гарагийн 21.00 цагт болсон телевизийн анхны халз мэтгэлцээний дараа CNN агентлагаас иргэдийн дунд санал асуулга явуулсан бөгөөд санал асуулгын дүнгээр Хиллари Клинтон тэргүүлж байна.
Тодруулбал санал асуулгад оролцогчдын 67 хувь Клинтоны төлөө саналаа өгсөн бол үлдсэн 27 хувь нь Трампыг дэмжжээ.
Анхны халз мэтгэлцээний үеэр Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны өрсөлдөгчтэйгээ харьцуулвал илүү өөртөө итгэлтэй байсан хэмээн шинжээчид үзэж буй юм.
Дараагийн халз мэтгэлцээн аравдугаар сарын 9-нд болно.
Эх сурвалж: ИТАР ТАСС