АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Монгол улсад ардчиллыг бэхжүүлэх манлайгчдын шинэ үеийг бэлтгэхэд чиглэсэн LEAD Mongolia хөтөлбөрийг World Learning ТББ-аас зарлаж байна. LEAD Mongolia хөтөлбөр энэхүү чухал санаачлагад нэгдэх хүсэлтэй нийт 30 чадварлаг манлайлагчдыг улс даяар сонгон шалгаруулж авна. Уг хөтөлбөр сургалт, солилцоо, иргэний боловсрол, оролцооны олон төрлийн үйл ажиллагаагаар дамжуулан ардчиллыг бэхжүүлэх удаах үеийг бий болгохыг эрмэлзэнэ.
Хөтөлбөр дараах гурван асуудлыг анхаарч ажиллана. Үүнд:
(1) Байгаль орчин ба хотжилт,
(2) Ажилгүйдэл ба ядуурлыг бууруулах,
(3) Ил тод байдал ба авилгатай тэмцэх асуудлууд багтана.
Эдгээр бодлогын тулгамдсан асуудлыг шийдэх санаа шийдэл танд байна уу? Ард иргэдийн амьдралыг сайжруулах, нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрахыг та хүсч эрмэлздэг үү? Тийм бол LEAD Mongolia хөтөлбөрийг сонирхоорой.
Монгол улсад ардчиллыг дэмжин эерэг өөрчлөлт авчирж чадах 25-40 насны хүмүүст LEAD Mongolia хөтөлбөр нээлттэй. Оролцогчдод тавигдах шаардлага, анкетаа бүртгүүлэх зэрэг хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл анкетанд бичигдсэн бий. Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2016оны 10-р сарын 14. Та бүхэнд амжилт хүсье!
Application available to download from US Embassy’s website: http://photos.state.gov/libraries/mongolia/662225/pdfs/2016_LEAD-Application-Form.PDF
Follow us on Facebook: www.facebook.com/LEADMongolia/