Монгол Улсын Засгийн газар, ХЗДХЯ, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сан хамтран санхүүжүүлж буй “Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн албан ёсны нээлт өнөөдөр боллоо.
Дэлхийд түүний дотор Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл хүний амь насанд заналхийлсэн хүний эрхийн хамгийн ноцтой зөрчлүүдийн нэг хэвээр байна. 2015 онд Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооны хийсэн судалгаанаас үзвэл жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл түгээмэл байна.
Гэр бүлийн хүчирхийллийн тархалтын талаар тодорхой тоон мэдээ хомс ч, үндэсний тоон мэдээ, мэдээллээс үзвэл гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол өсөх хандлагатай аж.
Гэр бүлийн хүчирхийллийг үр дүнтэй шийдвэрлэх эрх зүйн орчинг сайжруулахад сүүлийн жилүүдэд томоохон ахиц гарсан ч жендэрт суурилсан хүчирхийллийг шийдвэрлэх урт хугацааны, бодитой өөрчлөлтүүдийг хийхэд нь Монгол Улсын Засгийн газарт техник, арга зүй, санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм.
Төслийн хүрээнд:
1) жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал, шалтгааны талаар улс орныг бүхэлд нь хамарсан судалгаа явуулж, тоон мэдээ, мэдээлэл цуглуулж;
2) жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэгийг сайжруулж, шийдвэр гаргагчдад ухуулга, нөлөөлөл хийн;
3) хүчирхийлэлд өртөгсдөд чиглэсэн үйл ажиллагааны механизмыг улам боловсронгуй болгон өргөжүүлэх аж.
Монгол улсад гэр бүлийн хүчирхийллийг устгахад чиглэсэн үйл ажиллагаанууд 2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилтуудад тусгагдсан. Төслийн хүрээнд 2030 он гэхэд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг устгаж, жендэрийн тэгш байдлыг хангах 5 дахь зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ХЗДХЯ ,НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран ажиллах юм.