НҮБ-аас гаргасан хорт хийн ялгарлыг бууруулах хэлцэлд олон улсын агаарын тээврийн компаниуд нэгдэхээр болжээ. Шинжээчдийн тооцоолсноор энэхүү хэлцэлд нэгдсэнээр авиа компаниуд жил бүр 24 тэрбум ам.долларыг байгаль орчны асуудалд зарцуулах төлөвтэй байгаа юм.
Хэдий тийм боловч авиа компаниуд байгаль орчинд ялгаруулж байгаа бохирдлын хэмжээгээ бууруулах боломжгүй учраас төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх замаар НҮБ-ын санаачилгыг дэмжинэ гэдгээ мэдэгджээ.
Үүнээс гадна "Boeing" тэргүүтэй томоохон компаниуд бусад улсыг хорт хийн ялгарлыг бууруулах хэлцэлд нэгдэхийг уриалсан. Одоогийн байдлаар АНУ болон Европын орнууд тэргүүтэй 60 орчим улс нэгджээ. Агаарын тээврийн компаниуд дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын хоёр хувийг үүсгэдэг байна.
Н.Алтан