Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан ирэх аравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд болох “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын бага хурлыг угтсан онол практикийн бага хурлыг болжээ.
Хурлын эхэнд БОАЖ-ын Сайдын зөвлөх, доктор Д.Гансүх хуралд оролцогчдод Дэлхийн аялал жуулчлалын өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн юм.
БОАЖ-ын сайдын зөвлөхийн хэлснээр, аялал жуулчлал нь байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалан, хөгжүүлж түүнийг хойч үедээ уламжлуулан үлдээж буй гол салбаруудын нэг. Мөн төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоо, хүчин чармайлт түүнчлэн гадаад түншүүдийн итгэлцэл, дэмжлэгээс шууд хамааралтай салбар юм. Онол, практикийн бага хуралд МУИС-ийн Багшийн сургуулийн Профессор Ц.Цэцэгмаа, СЭЗИС-ийн багш доктор Жаргалмаа нар Монгол улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага, ШУТИС-ийн багш профессор Н.Галиймаа Торгоны замд нүүдэлчдийн гүйцэтгэсэн нийгэм-эдийн засгийн үүрэг, ХААИС-ийн магистр Б.Баасаннамжий, Б.Шошвандан нар Монголын уламжлалт эсгий эдлэлийг аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүн болгох нь гэсэн сэдвүүдээр судлаач, эрдэмтэд илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.
Мөн “Бат солюшн партнерс” ХХК-ийн илтгэгч Г.Баярхүү Монголд ирж буй жуулчдад найрсаг хандах соёлыг бий болгох, монголчуудын уламжлалт найрсаг зочломтгой занг сэргээх зорилго бүхий “Баярлалаа Монгол” төслөө танилцуулсан нь хуралд оролцогсдын талархлыг хүлээсэн.
Энэ жилийн Дэлхийн аялал жуулчлалын өдрийг “Аялал жуулчлал- бид бүгдэд” уриан доор тэмдэглэж байна.
Одоогоос 46 жилийн өмнө энэ өдөр НҮБ-ын төрөлжсөн байгууллага - Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрэм батлагдаж, 1980 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг Дэлхийн аялал жуулчлалын өдөр болгон тэмдэглэж ирсэн. Монгол Улсын хувьд жил бүрийн энэ өдрийг уламжлал ёсоор тэмдэглэж ирсэн. Энэ удаагийнх “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын бага хурлын өмнө болж буйгаараа онцлог юм гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.