Туркийн “Turkish Airlines” авиа компанийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өчигдөр 15 цаг саатав. Туркээс өчигдөр 11:00 цагт Монголд бууж, нэг цагийн дараа буцаж хөөрөх төлөвлөгөөтэй байсан тус онгоц Сирийн иргэнээс болж ийн саатжээ. Тус онгоцоор Сири иргэн зорчих байсан ч нислэгийн цаг болоход биеийнх нь байдал муудсан байна.
Онгоцны ахмад “Бие нь муу байгаа хүнийг авч явахгүй” гэснээр нислэгийг 02:45 цаг хүртэл хойшлуулжээ. Сири иргэний тухайд дүрвэгч төдийгүй манай улсад 3-4 жил хараар амьдарсан. Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газраас өчигдрийн нислэгээр Турк руу албадан буцаахаар ажилласан тухай зарим цахим сайт онцолжээ.
Мөн зарим хэвлэлд дурдсанаар Туркээс 11:00 цагийн нислэгээр ГХЯны албан тушаалтны тодорхойлолттой хоёр хүн ирсэн ч нэг хүнийг хилийн шалганыхан бичиг баримтыг нь хүчингүй гэж үзжээ. Хилээр нэвтрэх боломжгүй болсон Сири улсын иргэн уг онгоцоор буцах гэсэн боловч бие нь муудсанаас нислэг хойшилсон гэсэн байна. Энэ асуудлын мөрөөр бид эргэн мэдээлэх болно.
Б.Энх