Орон нутгийн сонгууль болоход 20 хоног үлдлээ. Сонгууль ирэх сарын 19-ний лхагва гарагт болно.
Сонгуулийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах дүрмийн үүрэг, зорилт бүхий төрийн бус байгууллага сонгуулийн нэг хэсэгт нэг ажиглагч томилон ажиллуулах эрхтэй гэж заасан.
Энэ дагуу Нийгмийн дэвшил, эмэгтэйчүүдийн хөдөлгөөний Увс аймаг дахь салбар Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн үйл ажиллагааны үеэр сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шинжилгээ, ажиглалт хийх, сургалт зохион байгуулах тухай хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлжээ.
Хорооны хуралдаанаар хэлэлцэн зөвхөн сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, ажиглалт хийх зөвшөөрөл олгосон байна.
Сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, ажиглалт хийх Төрийн бус байгууллагууд уг үйл ажиллагааны зардлаа бие даан хариуцдаг аж.