Шинжлэх ухаанд нэгэн шинэ нээлт боллоо. Тодруулбал гурван хүний эсээс бий болсон хүү Мексикт мэндэлжээ. Бяцхан Иордан хүү өнгөрсөн дөрөвдүгээр сар хорвоод мэндэлсэн боловч энэхүү шинэ нээлтийн талаар өчигдөр олон нийтэд танилцуулжээ.
Өдгөө таван сартай хүү өөрийн эцэг, эхийн ДНХ болон донороос авсан эсээс бүрэлдсэн байна. Хүүгийн ээж генийн ховор төрлийн синдромтой учраас өмнө нь дөрвөн удаа зулбаж, хоёр хүүхэд нь төрсөнөөсөө хэдхэн сарын дараа эндэж байжээ.
Тиймээс хүүхдээ эсэн мэнд төрүүлэхийн тулд Америкийн Жон Чан эмчид хандсан байна. Ээжийнх нь өндгөн эсээс эрүүл эсийг аван донорын өндгөн эстэй нийлүүлэн шинэ эрүүл өндгөн эсийг гаргаж аван аавынх нь эр бэлгийн эстэй нийлүүлсэнээр хүү мэндэлжээ.
“Гурван хүний эсийн арга” гэж нэрлэгддэг энэхүү аргыг ихэнх улсад ашиглахыг хориглодог. Иймээс мэс ажилбарыг Мексикт уг мэс ажилбараа хийжээ.
Эх сурвалж: ВВС