Сирийн Алеппо хотод босогчдын гарт буй газарт оршин суугчид агаарын цохилтод амьд үлдэхийн тулд өдөр бүр эрсдэлтэй тулгарч байна. Тэд бөмбөгдөлтийн нүргээн намдах үед жаал унтах авч бөмбөг дахин унаж эхлэхэд өөрийн эрхгүй сэрнэ. Нүдээ нээмэгц амьдралын төлөөх аз сорьсон тэмцэл эхэлж байгаа нь тэр. Хотын зөвлөлийн ажилтан Хишам Скафф “Өглөө сэрээд хамгийн анх толгойд ордог зүйл бол амьд байгаа л юм байна гэх бодол. Хотын өөр хэсэгт бөмбөгдөлт үргэлжилж байгааг сонсвол хоёр цагийн дараа нааш чиглэхийг тооцоолж, энэ хугацаанд бүгдийг амжуулаад нуугдах ёстой” хэмээв.
Орос, Америкийн байгуулсан гал зогсоох гэрээ өнгөрсөн долоо хоногт зөрчигдсөнөөс хойш Ерөнхийлөгч Асадын дэглэмийн цэргүүд Алеппог эзлэхээр улайран оролдож, босогчдын хяналт дахь дүүргийг ширүүн бөмбөгдөж эхэлсэн. Дэглэмийн дайралтыг Оросын байлдааны онгоцууд дэмжиж буй агаад АНУ бөмбөгдөлтийг “зэрлэг явдал” гэж нэрлээд Москваг үүнд буруутгасан юм. Таван жил үргэлжилсэн дайны хамгийн гол бүс болох Алеппо хот одоо дэглэм ба босогчдын хооронд хуваагдаад байна. Сөрөг хүчний бүслэгдсэн нутагт амьдардаг 250 мянган иргэн байнгын бөмбөгдөлтийн там дунд оршсоор.
Амьдралын зайлшгүй хэрэгцээт ус, хүнс, цахилгаан ба эмийн хангамж амьд үлдэхийн төлөө тэмцлийн нэг хэсэг болжээ. Утсаар ярилцлага өгсөн Обеида Бааж “Бөмбөгдөлт зогсонгуут хүмүүс гарч гүйлдэнэ. Талхнаас эхлээд гэрт хэрэгтэй, олдох боломжтой, төлж чадах бүхнийг цуглуулдаг” гэлээ. Сэтгүүлч мэргэжилтэй Бааж сүүлийн хэд хоног аймшигтай бөмбөгдөлт дундуур хүнс хайж өнгөрөөснөө ярьсан. Тэрбээр “Би ням гарагийн өглөө сэрээд эхнэр маань мэгшин уйлахыг сонссон. Хэн нэгнээ алдсан үед сонсогддог гиншсэн мэгшилт байсан” хэмээн өгүүлсэн юм.
Хэдэн цагийн дараа ноён Бааж нуранги дор амь үрэгдсэн зээ дүүгийнхээ оршуулгад оролцсон аж. Нуувч дэлбэлдэг бөмбөгийг орон сууцны барилга дээр хаясан байжээ. Олонх оршин суугч өдрийн нэг ам.доллараар амь зогоодог бол нэг килограмм мах энд 30 ам.долларын үнэтэй. Нэг удаа хүнс хайж яваад Бааж тэсрэх чимээ сонсогдсон зүг хартал зэргэлдээ байрнаас утаа тоос олгойдож байсан гэнэ. Тэрбээр хоосон гудамжаар гүйсээр нэг такси барьсан аж. Замын дунд жолооч айсандаа хөдөлж чадахаа больсон тул хамт явсан хүн машиныг жолоодож буцжээ.
Зовлон дунд нөхөрлөл үүсдэг.
Дэлбэрэлт газар сайгүй болж байгаа учир аврах ажилчид тэр бүрт очиж амждаггүй. Сайн дурынхан ойролцоох байрны нуранги дороос хүмүүсийг аврахад тусалж байна. Цөөн цаг цахилгаан авдаг азтай гэр бүлүүд цахилгаангүй танилууд болон хөршүүдтэйгээ хуваалцаж, ээлжээр утсаа цэнэглэнэ. Алеппод ухаалаг утсаа хадгалан, цэнэгтэй байлгах нь амьд үлдэх нэг баталгаа болдог. Оршин суугчид онгоц хааш чиглэж байгаа болон хаана бөмбөг тэсэрч байгаа тухай мэдээг Telegram, WhatsApp мэтийн аппаар дамжуулан бие биедээ хүргэж байна.
Ноён Скафф цааш нь “Унтаж сэрээд миний хамгийн түрүүнд хийдэг зүйл бол чатын бүлгээ шалгах явдал. Дараа нь бөмбөгдөлтөд бэлтгэхэд юу хэрэгтэйг асуухаар гэр бүл, хамаатан саднууд руугаа утасдаж, хөршүүд рүүгээ хашгиран үг солино. Таньдаг хүнээ алдаж болох шүүдээ” хэмээн ярьсан. Үүрийн д4-6 цагийн хооронд бөмбөгдөлт арай намдахад жаахан унтаж авна. Өглөө 10 цагаас бөмбөгдөлт хотыг доргиох шиг болж, нижигнэн бүгдийг сэрээдэг гэнэ.
25 настай Хозейфа өглөө бүр эмнэлэг дээр ирж, анхны тусламж үзүүлэх ажилд тусалдаг. Машин ба шатахуун хүрэлцээгүй тул тэд хамгийн хүнд шархдагсдыг л эмнэлэгт авчирдаг байна. Тэрбээр хөршүүд нь шархадсан настай эмэгтэйг тэргээр зөөж буй зургийг бидэнд илгээсэн юм. Нөөц дутагдалтайн улмаас нурангид дарагдсан хүмүүс өөрсдөө дуу чимээ өгсөн тохиолдолд л аврах ажил явуулдаг. Энэ нь олон хүн амьдаараа булшлагдсан гэсэн үг. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хэдэн зуун хүн алагджээ. Дэлбэрэлтэд хүмүүс амь үрэгдэхийн зэрэгцээ хүнс, эмийн гачигдалд туйлдаж буй оршин суугчид олон.
Ноён Бааж ярихдаа “Би урд шөнө найзтай чатлаж байтал тэр гэнэт, асуухаас үнэндээ ичиж байна, хэдэн хэрчим талх байхгүй биз, хоёр хоног юу ч идсэнгүй гэсэн. Төсөөлж байна уу” хэмээв. Нэг өдрийн өмнө түүний эгч эмээдээ эм хайж зэргэлдээх байшингуудыг самнажээ. Эмийн сангуудын эм дуусаад хаачихсан. Ажиллаж байгаа нэг эмийн сан олтол тэр нь бөмбөгдөлтөд өртсөн гэнэ.
Ноён Бааж шархадсан эгчийгээ авч эмнэлэгт хүргэсэн боловч цусаа урсган хэдэн цаг хүлээхэд хүрчээ. Тэнд гуравхан эмчтэй, хүмүүс пиг дүүрэн. Дараа өдөр нь агаарын цохилт эхлэхэд тэрбээр зоригоо чангалан гарах хэрэгтэй болов. Ноён Бааж “Өнөөдөр би гадагш гарна. Эм заавал олох ёстой” гэж бидэнд хэлсэн билээ.
Эрика Соломон