Volkswagen компани энгийн Passat-ийн араас дөрвөн хаалгатай СС загварын купег шинэчилжээ. Нийтлэл болон зургийг Юрий Тимкин.
Volkswagen компанийн төлөөлөгч нар Passat загвараас гадна цоо шинэ премиум ангиллын CC-ийн танилцуулгыг хийлээ. “Бид ийм л нэр хүндтэй бренд болно” гэж бардан хажууд байсан рекламын самбараар Apple-ийн төхөөрөмж болон Rolex-ийн цагийн сурталчилгааг гаргаж байв. Тиймдээ ч автомашины танилцуулгыг баян тансаг Ницца хотод хийсэн нь цаанаа л утга учиртай байх.
ГУРАВДАХ ЗОРЧИГЧ
Хамгийн үнэтэй загварын түлхүүрийг аваад чемоданаа барин багааж рүү зүглэлээ. Автомашин руу дөхөж очоод хойд гуперийн доогуур хөлөө явуултал багааж автоматаар онгойж ачаагаа ч газар тавих шаардлага гарсангүй. Багаажын зай их өргөн тул миний болон ажлын андын тээш төвөггүй багтах нь тэр.
Гуперийн хэсэгт түлхүүр таних мэдрэгч байрлуулжээ. Гэхдээ энэхүү “Easy Open” систем нь тэр бүр эхний оролдлогоор онгойдоггүй болохоор хожим нь би дэлгүүрийн зогсоол дээр автомашинаа зогсоо зайгүй өшиглөж байгаа гаж хүн шиг харагдсан байх. Гэснээс, 3 жилийн өмнөх Passat-ийн танилцуулгаар багаажыг хөлөөрөө хаах технологийг нэвтрүүлнэ гэж байсан ч одоог хүртэл үүний талаар сураггүй л байна.
Өмнөх CC-ийн 4 хүний суудалтай загварын арын эгнээний суудлууд салангид байсан бол одоо гурван хүн суухаар өргөн болж. Гэвч шалны голоорх аварга туннель голд суух хүний тав тухыг алдагдуулж орхино. Урд хавтангийн дээр байрлах цаг нь нүд гялбаж энгийн Passat-ийнх шиг төв консоль нэгэн хэвийн уйтгартай санагдана. Яав ч премиум ангиллын салонд хүрэхээргүй энэ автомашиныг Audi-тэй зүйрлээд ч хэрэггүй байх.
Дизайны онцлогоос болоод харагдах орчин хязгаарлагдмал хэвээрээ байна. Олон жилийн туршлагатай жолооч л зай багатай газар үл ялиг арын толь болон хоёр талын жижиг толинуудаар манёвр хийх байх. Тиймээс CC захиалахаар бол зогсоолын туслах систем болон ухрах камерт мөнгө битгий харамлаарай. Харин миний барьж явсан автомашинд энэ бүхэн алга байлаа. Сонин л юм.
Түүнчлэн, жолоочийн ядралыг хянах систем, шилэн дээрх гаднын чимээг багасгадаг тусгай наалт нь их давгүй шүү. Нэг удаа би хажуу толины анхааруулах дохиог харалгүй хажуу эгнээ рүү орох гэтэл жолооны хүрд чичирч автомашин өөрөө (!) эгнээ рүү буцаж орлоо. Хоромхон зуурын дараа хажуугаар машин нисээд л өнгөрлөө... Тиймээс шугамаа барьж явах Line Assist систем нь харагдахгүй орчинг хянах Side Assist системийн ажиллагаа миний амийг ийнхүү аварсан юм. Зөвхөн миний ч гэлтгүй олон осол аваарыг урьдчилан сэргийлсэн байх.
PORSCHE-ИЙН ӨРСӨЛДӨГЧ
Миний унах 3,6 литр V6 300 морины хүчтэй автомашины динамик нь галзуу юмаа. Оросын зах зээлд 4 цилиндртэй 1,8 литр (152 м.х) болон 2 литрийн (210 м.х) бензин хөдөлгүүртэй CC-г санал болгодгоос гадна 170 морины хүчтэй 2 литрийн турбодизель хувилбар байдаг. Гэхдээ V6 нь яахын аргагүй энэ компанийн манлай бүтээгдэхүүн мөн юм. CC 3.6 нь 5,6 секундийн дотор 100км/ц хүртэл хурдалж Porsche-ийн зарим загвараас ч илүү лут юмаа. Ангилалдаа хамгийн сайндаа ордог хүч дамжуулах ангид ямар нэгэн өөрчлөлт хийсэнгүй. Месси хөл бөмбөг тоглодог шиг CC нь уулын тахир замаар нисэх тавилантай аж.
Хязгаарлагдмал үзэгдэх орчин гэснээс CC-ийн шинэчилсэн зогсоолын туслах системийг анхаарна уу. Өмнө нь зогсоолын туслах систем нь машиныг зөвхөн замын дагуу байрлуулдаг байсан бол одоо хөндлөнгөөр байршуулдаг болж. Ер нь машины гаднах төрх нэлээн өөрчлөгдөж шинэчилсэн CC арай ихэмсэг, сүрлэг дүр төрхтэй болсон байна. Үүнд спортлог эрч хүчтэй дүр төрхөө хадгалж үлджээ.
Хүнээр зүйрлүүл хэрвээ Passat оффисын ажилтан бол CC нь хувцаслалт, ярианы хэв маяг болон биеэ авч явах байдлаараа хүн бүрийг татдаг бүтээлч захирлыг санагдуулна. Ийм автомашин зөвхөн Ниццад ч гэлтгүй хаана ч анхаарлын төвд байсаар болно.