“Рио 2016” олимпийн мөнгөн медальт, МУГТ Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Цагаан хадаг” уран сайхны киноны нээлтийн арга хэмжээ Улсын их дэлгүүрийн тавдугаар давхарт сүүлийн үеийн дэвшилтэт технологиор байгуулсан “iCinema” кино театрт боллоо.
iCinema кино театрын захирал Х.Жигжидсүрэн:
“Монголчууд амны билгээс ашдын билэг гэж ярьдаг. Ийм сайхан билэг дэмбэрэлтэй уран бүтээлээр кино театрын нээлтээ хийж байгаа маш их баяртай байна” гэлээ.
Монголын кино урлагийн түүхэнд спортын сэдвээр хийгдсэн кино ховор бөгөөд тамирчин хүний нөр их хөдөлмөр, энгийн үзэгчдийн төсөөлж үзээгүй хатуу бэрх даваа, тэдний хүсэл мөрөөдлийг тус уран бүтээлд харуулжээ.
Тус киноны зохиолч Т.Номуунзул:
"2015 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн төсөл маань амжилттай дуусч үзэгчдийн хүртээл болж байна. Манайд спортын кино цөөхөн байдаг учраас энэ сэдвээр кино зохиолоо бичихийг хүсч байлаа. Тамирчин хүн олон бэрхшээлийг даван туулж, тэсвэр хатуужил гарган байж амжилтанд хүрдэг. Д.Сумъяатай анх уулзахад их сайхан энергитэй хүн санагдсан. Бас маш хатуужилтай эмэгтэй. Хүнд шантрах үе гэж байдаг. Харин Сумъяагийн хувьд шантарч байсан үе байхгүй юм билээ. Кино зохиолдоо тэр зан чанарыг гаргахыг хичээсэн" гэлээ.
Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа:
"Кино маань жил орчмын хугацаанд үргэлжлээд өнөөдөр үзэгчдийн хүртээл болж байна. Энэ жил миний хувьд бүх юм нь билэг дэмбэрэлтэй сайхан болж байна. "Цагаан хадаг" кино миний ирээдүйг зурчихсан юм шиг сайхан бүтээл болжээ. Киноны баг хамт олон болон iCinema киноны хамт олонд амжилт хүсье!" хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.
"Цагаан хадаг" киноны гол дүрд тоглосон жүжигчин Т.Жинжмаа:
"Мэдээж би мэргэжлийн тамирчин биш. Надад санал тавиад зохиолоо уншаад би мэргэжлийн тамирчин шиг, тэр дундаа олимпод явах хэмжээний тамирчин шиг байж чадах болов уу гэж их санаа зовж байсан. Жүдогийн шигшээ багийн тамирчид болон Сумъяа эгч надад маш их тусалсан. Олимпийн аварга хүний дүрд тоглосондоо би өөрийгөө маш азтай гэж гэж боддог.
Мэргэжлийн тамирчидтай, мундаг аваргуудтай нэг зурганд ороод бэлтгэл хийгээд явна гэдэг ховор аз завшаан. Зураг авалт эхлэхээс өмнө би бэлтгэлдээ орсон байсан. Харин өнөөдөр бид тав, зургаан сарын хөдөлмөрөө үзэгчдээрээ дүгнүүлэх гэж байна" гэлээ.