“Холбооны цом 2016” тэмцээний наймны нэгт учраа таарсан “Сэлэнгэ Пресс”, “Хангарьд” багууд өчигдөр Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд тоглолоо.
Өнгөрсөн лхагва гарагт “Хүрхрээ” үндэсний дээд нөхөн тоглолтоо хийхэд “Хангарьд” хүн дутуу хэдий ч Ц.Мөнх-Эрдэнэ, О.Мижиддорж нарын гоолоор "Сэлэнгэ Пресс"-ийг хожсон. Өчигдрийн тоглолтод ч гэсэн Орхон аймгийн залуус А.А.Аферийн гоолоор тэргүүлж эхлэв. Удаах гоолыг 14 дэх минутад Ц.Мөнх-Эрдэнэ оруулж эхний үеийг “Хангарьд” 2:0-ээр тэргүүлж өндөрлүүлсэн.
Харин хоёрдугаар хагаст “Сэлэнгэ Пресс”-ийн тоглолт сэргэж Ц.Түмэнжаргал 59, 75 дахь минутуудад гоол оруулан тооны харьцааг тэнцүүллээ. Гэвч тэд тэнцээгээ тэргүүлэл болгох боломжийг бүрдүүлж чадсангүй. Учир нь үндэсний шигшээ багийн тоглогч Ц.Мөнх-Эрдэнэ 80 дахь минутад торгуулийн цохилтоос тоог 3:2 болгосон бол эхний гоолын эзэн А.А.Афир тоглолын эцсийг цэгийг 90’ минутад тавьж, баг нь 4:2-оор хожлоо. Тийнхүү “Хангарьд” “Холбооны цом”-ын дөрөвний нэгийн шатанд нэгдүгээр лигийн мөнгөн медальт “Атлетик 220” багтай тоглохоор боллоо.