Хагас зуун жилийн дараа буюу 1961 оноос хойш анх удаа АНУ-аас Кубад суух анхны Элчин сайдыг томилох гэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэхүү албан тушаалд дипломатч Жеффри Делорентисыг санал болгож буй юм.
АНУ, Кубын эрх баригчид өнгөрсөн онд дипломат харилцаагаа сэргээх эхэлснээс хойш Жеффри Делорентис Габанад Вашингтоны албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм.
АНУ-аас Куба улсад суух Элчин сайдаар Жеффри Делорентисыг албан ёсоор томилох эцсийн шийдвэрийг Сенат гаргана.
Сануулахад өнгөрсөн оны долдугаар сард АНУ, Куба хоёр улс харилцан Элчин сайдын яамдаа нээсэн билээ. АНУ-ын Вашингтон хотноо 54 жилийн турш хаалттай байсан Бүгд найрамдах Куба улсын ЭСЯ үүдээ нээж, гаднаа Кубын төрийн далбааг мандуулсан. Үүнтэй зэрэгцэн Кубын нийслэл Гавана хотноо ч АНУ-ын Элчин сайдын яам үүдээ нээсэн юм.
Эх сурвалж: ВВС