PMI Mongolia chapter буюу Пи Эм Ай Монголиа Чаптер байгууллага жил бүр олон улсын төслийн удирдлагын хурал зохион байгуулдаг. Тэдний гурав дахь удаагийн хурал ирэх сарын 7-8-ны өдрүүдэд Блү Скай зочид буудалд болно. Энэ удаагийн хурлын сэдэв-Шилдэг төслийн туршлагууд.
Удахгүй болох хурлын талаар Пи Эм Ай Монголиа Чаптерийн Мэргэжлийн сургалт хариуцсан дэд ерөнхийлөгч Ж.Батчимэгтэй ярилцлаа.
·Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Төслийн удирдлагын мэргэжилтэн” зэрэгтэй
·ШУТИС-ийн Эрчим хүчний удирдлагын бакалавр
Мэргэжлийн туршлага
Төслийн удирдлага, төслийн төлөвлөлтөөр 10 гаруй жилийн туршлагатай
·Голомт банкны Төслийн Удирдлагын хэлтсийн захирал
·MCS International ХХК-д Төслийн төлөвлөлтийн менежер, Төслийн Худалдан авалтын менежер, Төслийн зохицуулагч, Төслийн инженер
Төсөлд ажиллаж байсан туршлагууд
·Эрчим хүчний төслүүд
·Нүүрснээс шингэн түлш гарган авах төсөл
·Төслийн удирдлагын нэгж хэлтэс байгуулах, удирдан авч явах
-2014 онд буюу хамгийн анхны хурлаа та бүхэн “Хөгжиж буй эдийн засаг дахь төслийн удирдлага” сэдвээр зохион байгуулсан. Өнгөрсөн оны сэдэв “Ирээдүйн чадавхийг бий болгох нь” байв. Энэ удаад шилдэг төслүүдийн туршлагыг илүүтэй ярилцах юм байна.
-Өмнөх жилүүдийн хуралд бид барилга угсралт, мэдээллийн технологийн төслүүдийг илүү онцолж байсан бол энэ жилээс төслийн удирдлагын нэгж гэсэн шинэ сэдвийг нэмлээ. Энэ нь байгууллагын засаглал руу чиглэдэг. Байгууллага дотор төслийн удирдлагын нэгж ямар байх ёстой, байгуулахад тулгардаг бэрхшээлүүдийн талаар ярилцана.
Аливаа байгууллагад төслийн удирдлага хэвшээд ирэхээр төслийн удирдлагын нэгж байгуулах шаардлага үүсдэг. Энэ нь манай улсад харьцангуй шинэ ойлголт. Олон улсад энэ нэгж маань хөгжлийн таван үе шаттай байдаг. Манай улсын хувьд ихэнх төслийн удирдлагын нэгжүүд хөгжлийн нэг болон хоёр дахь шатандаа яваа. Одоогоор цөөн хэдэн компани төслийн удирдлагын нэгж байгуулаад байна. Эдгээр төслийн нэгжүүд хоорондоо туршлага солилцохын сацуу олон төслийг хооронд нь уялдуулах, програмын түвшинд хэрхэн ажиллах гэх мэт сэдвийг хөндөнө.
Хурал хоёр өдөр үргэлжилнэ. Эхний өдөр хурлаа хийж, хоёр дахь өдөр нь сургалт болно.
-Та бүхэн гурав дахь удаа хурал зохион байгуулж байна. Энэ жилийн онцлог?
-Төслийн удирдлагын нэгж нь байгууллагын түвшинд нэвтэрч эхэллээ гэдгийг оролцогчдод илүүтэй ойлгуулах юм. Мэдээж, өмнөх жилүүдтэй адилаар том төслүүдийг удирдсан удирдагчид туршлагаа хуваалцана.
Англи хэлний түвшнээ сайжруулахыг зорьж байгаа бол энэ нь төсөл юм.
-Гаднаас мэргэжилтнүүд урьж, лекц уншдаг шүү дээ. Хурлын хөтөлбөрийг танилцуулахгүй юу?
-Монгол Улс, төслийн удирдлагын институтын (www.pmi.org) есдүгээр бүсэд багтдаг. Энэ бүсээс Өмнөд Солонгос, Япон, Хонконг, Тайванийн салбарын гишүүдээс манай хуралд оролцож төслийн туршлагаасаа хуваалцана. Мөн манай улсад хэрэгжиж буй томоохон төслүүдийг удирдаж байгаа гадны экспертүүдийн төлөөллөөс туршлагаа хуваалцахаар байгаа. Хөтөлбөрийн дэлгэрэнгүйг www.pmimongolia.mn болон PMI Mongolia Chapter гэсэн фэйсбүүк хаягнаас авах боломжтой байгаа.
-Ямар ажил эрхэлдэг хүмүүс та бүхний зохион байгуулж буй хуралд заавал суух ёстой вэ?
-Хамгийн түрүүнд төслийн орчинд ажиллаж буй хүмүүс гэж хэлмээр байна. Мөн төсөл дээр ажиллахаар сонирхож байгаа хүмүүс болон оюутнуудад их хэрэгтэй. Оюутнууд ажиллах салбараа сонгох, би юу хийх вэ гэдгээ олж мэдэх, төсөл гэж юу болох талаар олон зүйл мэдэж авна. Бусад хүмүүст ч манай хурал нээлттэй. Хүмүүс төсөл гэхээр өөрөөс нь, амьдралаас хол гэж ойлгодог. Гэтэл хүний амьдрал өөрөө төсөл. Төслийг өөрөөсөө салгаж ойлгож болохгүй.
Жишээ нь би Англи хэлний түвшнээ сайжруулахыг зорьж байгаа бол энэ нь төсөл юм. Үүний тулд төлөвлөгөөгөө боловсруулах, хаанаас эхлэх арга барилыг заадаг ухаан нь төслийн удирдлага. Хүмүүс төслийн удирдлагын мэдлэг, мэдээллээ хувийн амьдралдаа нэвтрүүлбэл илүү ашигтай.
Мөн байгууллагадаа төслийн удирдлагын нэгж бий болгож байгаа, бий болгохоор зорьж байгаа бол манай хуралд оролцоорой.
-Эдийн засгийн хүндрэлтэй үе ирчихлээ. Хямралын эсрэг чиглэсэн ямар илтгэлийг хэлэлцүүлэх вэ?
-Төслийн удирдлагын талаар ярихаар төслийн санхүүжилт, төсвийн зарцуулалтын талаар заавал хөндөнө. Бидэнд ажлаа төлөвлөдөггүй, эрсдэлээ тооцдоггүй, бусадтай хамтын ажиллагаа үүсгэхдээ сул гэх мэт нийтлэг дутагдлууд байдаг. Эрсдэлийн төлөвлөгөө боловсруулж судалгаа хийе гэхэд зарим нь муу ёр зөгнөлөө гээд санаатайгаар орхигдуулдаг ч тал бий. Энэ хандлага явсаар өнөөдрийн хямралд их бага хэмжээгээр, шууд болон шууд бусаар нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.
Хэдийгээр хямрал улсын хэмжээнд хүрч даамжирсан ч бид өөрсдийгөө буюу хувь хүний түвшинд, цаашлаад байгууллагын хэмжээнд дор бүртээ тухайн нөхцөд байдлаа үнэлж олон талаас харсан сайн төлөвлөгөө боловсруулж түүнийгээ хэрэгжүүлж ажиллаж чадвал хямралыг гэтлэхэд дөхөм болно. Удахгүй болох хурлын өгөөжийг би ингэж харж байна.
-Та хэд хэдэн удаа төслийн удирдлагын арга барил гэж дурдлаа. Төсөл бүрийн арга барил өөр өөр үү. Аль ч төсөлд баримтлах нийтлэг арга барилаас танилцуулахгүй юу?
-Олон стандарт бий. Бидний мөрдөж байгаа төслийн удирдлагын институтын стандартаар бол ямарч төсөлд таван үе шатыг дамжин дор хаяж арван хүрээг хамарсан төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөдөг. Энэ бол хамгийн суурь ойлголт. Барилга угсралтын төсөл бол нэмэлт дөрвөн хүрээ бий. Энэ мэтээр салбар салбараар задарна. Судлах зүйл их бий.
Төсөл гэхээр л хүмүүс бүтээн байгуулалт гэж ойлгодог. Түрүүн ярьсанчлан Англи хэлээ сайжруулахыг бас төсөл гэж үзэн дээрх стандартын дагуу хэрэгжүүлбэл хамгийн оновчтой болно гэсэн үг.
-Та мэргэжлийн сургалт хариуцдаг юм байна. Ямар сургалтууд явуулдаг вэ?
-Бид төслийн удирдлагын суурь ойлголтоос гадна өмнө дурьдагдсан төслийн удирдлагын 10 хүрээ тус бүрээр ахисан түвшний сургалтыг Англи, Монгол хэл дээр хийдэг.
Мөн тухайн байгууллагын онцлогт тохирсон болон төслийн удирдлагын нэгж байгуулахаар төлөвлөж буй байгууллагуудад тухайлсан, илүү нарийвчилсан сургалт ч өгөх боломжтой.
Манай сургагч багш нар бүгд PMP зэрэгтэйгээс гадна олон улсад болон дотоодын томоохон төслүүдэд ажиллаж байсан туршлагатай багш нар байгаа.
Манай фэйсбүүк хуудсанд нэгдсэнээр сургалтуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.
-Танай сургалтад хамрагдах давуу тал юу вэ?
-Мэдээж илүү стандарт мөн олон улсын болон дотоодын төслүүдийн туршлагад суурилсан сургалтаараа давуу талтайгаас гадна хэрвээ та цаашид төслийн удирдлагаар мэргэшиж РМР зэрэгтэй болохыг хүсвэл АНУ-д төвтэй, 153 оронд салбартай төслийн удирдлагын институтын шалгалтыг өгөх хэрэгтэй. Олон шалгуур байдгийн нэг нь заавал тус байгууллагын албан ёсны салбарын буюу баталгаажсан байгууллагын сургалтанд хамрагдсан байх ёстой. Манай сургалт энэ шаардлагыг бүрэн хангасан байгаа.
Мөн бид оролцогчдоос урьдчилан асууж, зарим сургалтыг Англи хэлээр явуулдаг болохоор давхар төслийн удирдлагын Англи хэлний чадвараа сайжруулах боломжтой байдаг.
-Сар бүрийн сургалтад оролцоо ямар байгаа вэ?
-Хүмүүс их идэвхтэй оролцдог. Өмнө ярьсанчлан олон улсын болон дотоодын томоохон төслүүдийн жишээнд суурилсан дасгал ажлууд, харилцан туршлагаа хуваалцсан сургалт болдог болохоор оролцогчдод их өгөөжтэй байдаг.
-Мэргэжлээрээ ахиж дэвших гэсэн хүмүүс мэргэжлийнхээ ном сэтгүүлийг л уншдаг. Өнөө үед мэргэших, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй хүн олон болсон. Тэгвэл төслийн удирдлагыг ч бас судлахад илүүдэхгүй юм байна.
-Үнэхээр тийм. Ажлаа хэрхэн төлөвлөх, асуудлыг яаж тодорхойлох, зардлаа хэрхэн тооцоолох, чанарын шаардлагыг хэрхэн хангах, оролцогч талууд гэж хэн болох, тэднийг хэрхэн удирдах талаар мэдэж авна. Энэ бол төсөлд хамааралтай гэлтгүй хүн бүрт байх ёстой чадварууд.
Бид сар бүр Блү Скай зочид буудалд уулзалт зохион байгуулдаг. Энэ уулзалт нээлттэй болдог юм. Туршлагатай, мэдлэг чадвартай, тэр бүхнээ бусадтай хуваалцахад нээлттэй мэргэжилтнүүдийг урьж, уулзалтад оролцуулдаг. Сар бүрийн уулзалтын мэдээллийг бас манай фэйсбүүк хуудаснаас авах боломжтой.
-Төслийн удирдагч гэж шинэ албан тушаал бий болж байна уу?
-Энэ нь үндсэн мэргэжил биш. Хоёрдогч мэргэжил болчихлоо. Та аль ч салбарт ажилладаг бай, үндсэн мэргэжлээсээ гадна төслийн удирдлагын арга барилыг эзэмшвэл давуу талтай. Манайд чадвартай, туршлагатай төслийн удирдагчид олон байдаг. Эдгээр хүмүүс маань төслийн удирдлагын арга барилыг эзэмшсэнээр илүү туршлагатай ур чадвартай болохоос гадна РМР зэрэгтэй болбол олон улсын төслүүдэд ажиллах, багийнхантайгаа нэг хэлээр ярих, ойлголцол нэгтэй байхад илүү дөхөм болж боломж илүү бий болдог.
Мөн манай улсад гадны санхүүжилттэй, мега төслүүд хэрэгжиж байна. Энэ тохиолдолд төслийн удирдагч, төслийн гол ажилтнууд PMP зэрэгтэй байх ёстой гэсэн шаардлага сүүлийн үед тавигддаг болсон. PMP-гээс гадна дахин 5 зэрэг бий. Төслийн эрсдэл, хяналт, төлөвлөлт гэх мэтээр илүү мэргэших боломжтой.
Өмнө нь энэ шалгалтыг өгөхийн тулд заавал гадаад явдаг байсан бол 2015 оноос энэ шалгалтыг Монголд өгдөг болсноор цаг хугацаа болон зардлын хувьд хэмнэлттэй болсон. Мөн энэ шалгалтад бэлтгэх албан ёсны сургалтыг ч манайхаас өгч байгаа.
-Манай их дээд сургуулиуд төслийн удирдлагын талаар сургалтын хөтөлбөртөө багтаасан байдаг уу?
-Санхүү эдийн засгийн их сургууль, Удирдлагын академи, ШУТИС гэх мэт томоохон сургуулиудад заагаад эхэлсэн байгаа.
-Ярилцсанд баярлалаа.