Төрийн албаны зөвлөлөөс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрчим хүч, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалтыг явуулж дүн нь гарсан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд таван хүн өрсөлдсөн байна. Мөн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад хоёр хүн, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад зургаан хүн өрсөлджээ.
Шалгалтын хариуг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулж, гишүүд баталгаажуулсны дараа мэдээллийг олон нийтэд ил болгоно гэх тайлбарыг өчигдөр ТАЗ-өөс өгч байсан. Үүний дараа Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, томилгоог хийх юм.
Д.Цэцэг