Нийслэлийн хэмжээнд уйл ажиллагаа явуулж буй гэр цэцэрлэгүүдийн талаар Нийслэлийн боловсролын газрын Сургалт, аргазуйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодрууллаа.
-Хүйтэн, сэрүүний улирал эхэлж байна. Нийслэлийн зарим дүүрэгт гэр цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулж байгаа. Халаалт, дулааны асуудал нь шийдэгдсэн үү?
-Хэрэв нийслэлд цэцэрлэгийн асуудал хүрэлцээтэй байдаг бол гэр цэцэрлэг барих шаардлагагүй гэж үзэж байгаа юм. Гэхдээ нөхцөл байдлаа харахад гэр цэцэрлэг зайлшгүй шаардлагатай байна Тухайлбал, цэцэрлэгийн насны 2400 хүүхэдтэй хороонд 200-300 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай цэцэрлэг байх жишээтэй.
Мөн цэцэрлэгийнх нь хажууд гэр барих боломжгүй газрууд ч байна. Түүнчлэн гэр цэцэрлэг ажиллуулахад хүүхдүүд нь олон, ачаалал ихтэй ажиллаж буй газрууд ч байна. Тэдэнд гэрийг нь яамнаас шийдэж өгсөн. Мэдээж, ганцхан гэр биш, 2-3 гэр өгсөн. Гэр цэцэрлэгийн асуудлыг бид иймэрхүү байдлаар зохион байгуулан ажиллаж байна.
-Дулааны асуудал нь шийдэгдсэн үү. Зарим гэр цэцэрлэгийн түлээ нүүрс өвөлдөө хүрэлцдэггүй. Одоо ч зарим гэр цэцэрлэг хүүхдүүдээ хүлээж авахад сэрүүхэн байна гэж ярих эцэг, эхчүүд байна?
-Гэр цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэхдээ бид дулааны асуудлыг нь давхар шийдээд явж байгаа. Зүгээр 1-2 гэр өгчихөөд гэр цэцэрлэг ажиллуул гэж болохгүй шүү дээ. Энэ нь тооцоо судалгаатай хийгдэж байгаа ажил.
Б.Туул