“Компанийн нийгмийн хариуцлага: Шилдэг туршлагуудыг хэрэгжүүлэх нь” сэдэвт хурал маргааш болно.
Компанийн нийгмийн хариуцлагын мэргэжилтэн Жэйн Мадден энэ хуралд оролцох аж. 10:00-14:00 цагийн хооронд Нээлттэй нийгэм хүрээлэнд болох хурлыг АНУ-ын ЭСЯ-ны эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Жон МакДаниэл, Нийслэлийн засаг даргын орлогч, Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш. Анхмаа, МҮХАҮТ-ийн дарга М.Оюунчимэг нар нээн үг хэлнэ.
- Компанийн нийгмийн хариуцлагын ач холбогдол, олон улсын туршлага, жишээ, дэлхийн чиг хандлага
- Компанийн нийгмийн хариуцлагыг тухайн компанид хэрхэн бий болгох, хэрхэн зохион байгуулж удирдах ,
- Компанийн нийгмийн хариуцлагын стратеги төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрхэн боловсруулах
- Хэрхэн тайлагнах, ямар бүтэц, агуулгатай, хэнд зориулсан зэрэг сэдвүүдийг хурлын үеэр хөндөн, хэлэлцүүлэг өрнүүлэх гэнэ.
МҮХАҮТ-ын Компанийн нийгмийн хариуцлагын зөвлөлийн дарга н.Бум-Эрдэнэ хурлыг даргалах юм.