Бүтэн 14 жилийн дараа Blackberry компани гар утас үйлдвэрлэхээ зогсоохоор болсноо мэдэгдлээ. Нэгэн цагт зах зээл дээр ноёлж байсан тус компани Apple, Samsung компаниудын сүүдэрт дарагдаад удаж байна.
Өнгөрсөн тавдугаар сард компанийн гүйцэтгэх захирал Жон Чен “Төхөөрөмж үйлдвэрлэл цаашид ашигтай байх эсэх нь ирэх есдүгээр сард тодорхой болно” гэж мэдэгдэж байв.
Харин одоо компани төхөөрөмж хөгжүүлэх ажлыг түнш компаниуддаа хариуцуулахаар төлөвлөж байна. Гэхдээ цаашид дахин Blackberry брэндийн гар утас худалдаанд гарах эсэх нь одоогоор тодорхойгүй үлджээ.
Жон Чен “Би нэрийн бүтээгдэхүүнээ устгахыг хүсэхгүй байна. Гэхдээ мөнгө олох бизнес хийх зайлшгүй шаардлага бий учраас ийм шийдвэр гаргалаа. Blackberry компани энэ брэндийн гар утсыг үйлдвэрлэж ашиг олж чадахгүй байна гэдэг, өөр ямар ч компани энэ брэндийн гар утсыг үйлдвэрлэж ашиг олохгүй байх гэдгээс эмээж байна” гэжээ.
Компани энэ оны хоёрдугаар улиралд ердөө 400 мянган ухаалаг утас борлуулсан бөгөөд энэ нь өмнөх улиралтай харьцуулахад хамаагүй бага тоо юм.
2015 оны аравдугаар сараас эхлэн Blackberry өөрсдийн үйлдлийн системийн оронд Андроид үйлдлийн систем ашиглах болсон бөгөөд уламжлалт товчлуураа халахаас өөр аргагүй болж байв.