Элэгний С вирүсийг устгах 98 хувийн үр дүнтэй шинэ эмийг “Омбол” ХХК өнөөдөр танилцууллаа.
“Хепсинат-ЛП” нэртэй уг эмийг Энэтхэгийн Натко эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн бөгөөд сарын хэрэглээ нь 150 ам.доллар аж.
АНУ-ын Гилеад Сайнс компаний Харвони эм одоо манай зах зээлд худалдаалагдаж байгаа. Энэ эм сарын хэрэглээ нь 400 ам.доллар байсан бөгөөд есдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 300 ам.доллар болсон. Гэвч энэ эмийн үнийг дийлэхгүй эмчилгээ хийлгэж чадахгүй олон хүн байгааг харгалзан үнэ хямд хэр нь үйлчилгээ ижил эмийг “Омбол” ХХК оруулж ирээд байгаа нь энэ аж.
АНУ-ын Гилеад Сайнс компаний Харвони эмийн үндсэн найрлага болох ледипасвир, софосбувир найрлага бүхий эмийг үйлдвэрлэх зөвшөөрлийг Энэтхэгийн 11 компани авсан байдаг аж. Эдгээр үйлдвэрийн нэг болох Наткогоос “Хепсинат-ЛП” эмийг авч байгаа бөгөөд тус үйлдвэр энэтхэгийн таван том үйлдвэрийн нэг, хамгийн анх энэ эмийг үйлдвэрлэх эрхийг авсан юм байна. Зохих судалгааг хийсэн, чанартай эм гэдгийг “Омбол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхдэлгэр хэлсэн юм.
Эмийн сарын хэрэглээ нь 150 ам.доллар бөгөөд тухайн өвчтөний байдлаас хамаарч 3-6 сар хэрэглэх юм. Эмчийн жорын дагуу шууд эмийн сангаас худалдан авалт хийх боломжтой. Вирүсийн эмчилгээг эмчийн хяналтад зааврын дагуу хийх ёстой учраас цахим жороор эмийн жорыг бичих юм байна. Эмийг Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төв, хот болон орон нутгийн гэрээт эмийн сангаар худалдаалах аж.
Мөн элэгний С вирүсийг устгах эмийг оруулж ирснээс хойш өвчтөнд шинжилгээнээс эхлээд маш олон зардал гарч байгааг анзаарсан тул “Омбол” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Хепсинат-ЛП” эмийг зургаан сар уух хүмүүст сүүлийн сарын эмийг үнэ төлбөргүй өгөхөөр болсноо мэдээллээ.
Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамжинд байрлах Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төвөөс та илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Эндээс элэгний өвчлөлийн талаар болон хаана шинжилгээ өгөх боломжтой зэрэг олон төрлийн зөвлөгөө мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүй өгдөг юм байна.
Манай улсад 400 мянга гаруй хүн элэгний В, С вирүсийн өвчлөлтэй гэсэн судалгаа байдаг бөгөөд нийт хүн амд ногдох өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлэх болжээ.