“Дэлхийн орчны эрүүл мэндийн өдөр”-ийг тохиолдуулан “Тамхины хэрэглээг хянах нь тив дамнасан даяарчлагдсан тамхидалтын эсрэг хариу арга хэмжээ мөн” уулзалт хэлэлцүүлэг боллоо.
Уг хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулсан юм.
Хуралд ЭМЯ-ын Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Энхболд, НЭМХ-ийн захирал Б.Цогтбаатар, ДЭМБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Орчин ба Хөдөлмөрийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн В.Дэлгэрмаа зэрэг албаны хүмүүс оролцов.
НЭМХ-ийн Орчны эрүүл мэнд хор судлалын төвийн дарга А.Энхжаргал хэлэлцүүлгийн үеэр тавьсан “Орчны эрүүл мэнд өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” хэмээх илтгэлдээ “Орчны эрүүл мэндийн сэдэв бол дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байна. Үүн дотроо артерийн даралт, тамхидалт, агаарын бохирдол хамгийн ихээхэн хөндөх ёстой сэдэв юм. Учир нь нийт өвчлөлийн шалтгааны 25 хувь нь орчны эрүүл ахуйгаас шалтгаалж үүсдэг” гэсэн юм.
Тэрбээр цааш хэлэхдээ “Орчны эрүүл мэндийг сайжруулахгүйгээр хүмүүсийн эрүүл мэндийн асуудлыг ярих боломжгүй аж.
Мөн дэлхийд түгээмэл 100 гаруй өвчин байдгаас 25 хувь нь орчны эрүүл ахуйгаас шууд шалтгаалдаг байна.
Тухайлбал, Хүүхдүүдийн гурван өвчин тутмын нэг, цаг бусын нас баралтын 19 эрсдэлт хүчин зүйлийн ихэнх хувь нь үүнээс шууд хамааралтай байдаг.
Хэрэв дэлхий нийтээр энэ асуудалд анхаарал хандуулахгүй бол 2030 он гэхэд орчны эрүүл мэнд тулгамдсан асуудал хэвээр байх юм.
Монгол улсын хувьд хүрээлэн буй орчны бохирдлоос шалтгаалж амьсгалын замын өвчлөл, хоол боловсруулах тогтолцооны өвчлөл өндөр байна.
Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар хүмүүсийн орчныг эрүүл аюулгүй болгосноор хатгааг 41 хувь, суулгалт халдварыг 94 хувь хүртэл бууруулах боломжтой аж.
Энэ асуудалд эрүүл мэндийн чиглэлийн дээрх байгууллагууд анхаарал хандуулж ажиллаж байгаа бөгөөд “Орчны эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлж эхлэх юм байна.