DJI компани хэрэглэгчдэд зориулсан, дүрс бичлэг хийх чадвартай дрон үйлдвэрлэж эхэлснээр дурын хүн дөрвөн сэнстэй, нисдэг биетээр сонин, хачин бичлэг хийх боломжтой болсон юм. Гэхдээ дронуудад байдаг нэг сул тал нь овор хэмжээ байв.
Энэ асуудлыг өөрсдийнхөөрөө шийдсэн хэмээн дөнгөж өнгөрсөн долоо хоногт камер үйлдвэрлэгч GoPro компани Karma дроноо танилцуулсан. Харин энэ долоо хоногт DJI компани хариуг нь барьсан юм.
Алсын удирдлагатай, өөрийгөө тогтворжуулах, саад тойрох, байршил тогтоох систем гээд олон дэвшилтэт зүйлсийг өөртөө агуулсан энэ дрон ерөөсөө л үүргэвчинд багтах хэмжээтэй болжээ.
0,7 килограмм жинтэй энэ төхөөрөмж эвхсэний дараа зузаан хавтастай ном шиг хэмжээтэй л болно. Гэсэн хэдий ч дээд талны 64 км/цаг хурдалж, нэг удаа бүтэн цэнэглээд 27 минут нисэх боломжтой аж.
Энэ удаагийн загварын хувьд онцгой нэг зүйл нь хэрэглэгч яг л дотор нь сууж яваа мэтээр орчныг харах тусгай төхөөрөмж юм. Компани энэ дроныг ойролцоогоор 1000 ам. долларын үнэтэй худалдаанд гаргах юм байна.