Технологийн салбарын тэргүүлэгч компаниуд олон нийтэд хиймэл оюун ухааны ач холбогдлыг ойлгуулах үүднээс хамтран ажиллахаар болсон гэдгээ зарлалаа.
Энэ сарын эхээр Нью Йорк Таймст “Google, Facebook, Microsoft, IBM, Amazon компаниуд хиймэл оюун ухаантай холбоотой төслийн талаар хэлэлцээ хийж байна” гэж мэдээлж байв.
Харин одоо компаниуд “Хиймэл оюун ухааны тусыг хүмүүст, нийгэмд хүргэх хамтрал” байгуулсан гэдгээ мэдэгдлээ. Үүний тусламжтай тэд хүмүүст хиймэл оюун ухааны судалгаа гэдэг дан ганц алуурчин роботуудыг бүтээх биш гэдгийг ойлгуулах аж.
Компаниуд хиймэл оюун ухааны судалгааг санхүүжүүлж, ёс зүйн асуудлыг сөхөх бөгөөд хүссэн хүн бүрт харилцах боломжийг нь нээлттэй байлгахаар төлөвлөсөн байна.
Албан ёсны цахим хуудсандаа бичсэнээр:
"Бид хиймэл оюун ухааны технологи хүн төрөлхтний амьдралыг сайжруулах, дэлхий дахины тулгамдсан асуудлууд болох цаг уурын өөрчлөлт, хүнс тэжээлийн хомсдол, тэгш бус байдал, эрүүл мэнд, боловсролын асуудлыг шийдэхэд тустай гэдэгт итгэж байна"
Энэ нэгдэлд орсон компаниуд аль аль нь өөрсдийн гэсэн хиймэл оюун ухааны томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг. Жишээлбэл IBM компанийн Уотсон компьютер, Google-ийн DeepMind дурдаж болно.
Гэхдээ энэ компаниуд дунд яагаад Apple болон Элон Маскын OpenAI багтаагүй нь хачин санагдана. Харин Microsoft-ын Редмонд судалгааны лабораторийн тэргүүн Эрик Хорвитц “Бид Apple-тай ярилцаж үзсэн. Тэд энэ ажилд оролцохыг хүсэж байгаа гэдгийг маш сайн мэдэж байна. Тийм ч учраас хувийн зүгээс бидэнтэй хамтарна гэдэгт итгэж байгаа” гэжээ.