Ганцмод боомтын нүүрсний овоолго сүүлийн дөрвөн жилд анх удаа 1.2 сая тонноос бага хэмжээнд хүрч буурсан талаар БНХАУ-ын талаас мэдээллээ. Монголын нүүрсний үнэ БНХАУ-ын дотоодын коксжих нүүрсний үнээс хямд байгаа учир эрэлт өндөртэй байна гэж “China Coal Resources” байгууллага мэдээлсэн байна.
Одоогийн байдлаар Ганцмод боомтод баяжуулсан коксжих нүүрсний үнэ дунджаар 625 юань, харин түүхий коксжих нүүрс 540 юанийн үнэтэй байгаа юм. Энэ нь өнөөдрийн ханшаар дунджаар 90 ам.доллартай тэнцэж байгаа гэсэн үг ажээ.
Анх 2009 оны наймдугаар сараас эхэлсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрсний экспортын хэмжээ 63 сая тоннд хүрч, таван тэрбум ам.доллартай тэнцэж байгаа юм байна.
Өнөөдрийн байдлаар тус боомтоор "Энержи Ресурс", "Эрдэнэс Таван Толгой" болон орон нутгийн "Таван Толгой" компани экспорт хийж байна. Үүнээс "Энержи Ресурс" болон "Эрдэнэс Таван Толгой" компани тус бүр 23-24 сая тонныг экспортлоод байгаа аж. Харин үлдсэн хэсгийг орон нутгийн "Таван Толгой" компани гаргажээ.
Д.Хаш-Эрдэнэ