Израилийн Ерөнхийлөгч асан Ш.Перес лхагва гарагт өвчний улмаас 93 насандаа таалал төгссөн юм. Түүний шарилыг нийслэл Иерусалим дахь парламентын төв танхимд байрлуулжээ. Төрийн тэргүүн асантайгаа салах ёс гүйцэтгэхээр хэдэн мянган израильчууд парламентын байрны өмнө дараалан зогсчээ.
Израилийн ес дэх Ерөнхийлөгч, Нобелийн энхтайвны шагналт Ш.Перес хоёр долоо хоногийн өмнө тархиндаа цус харваж, эмнэлэгт хэвтсэн юм. Харин мягмар гаригт бие нь гэнэт муудаж ийн өөд болжээ.
Израилийн одоогийн Ерөнхийлөгч Реувэн Ривлин, Ерөнхий сайд Беньямин Нетаньяху, парламентын дарга Юлий Эдепьштейн, сөрөг хүчний тэргүүн Ицхак Герцог нар эхлээд талийгаачид хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөн барьжээ.
Ш.Пересийг маргааш буюу баасан гарагт Иерусалимд байрлах Герцля уулын бэлд байрлах үндэсний оршуулгын газарт нутаглуулах юм. Уг арга хэмжээнд гадаадын олон төлөөлөгчид оролцох юм. Урьдчилсан байдлаар ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко, мөн АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, Францын төрийн тэргүүн Б.Обама, ХБНГУ-аас Йоахим Гаук, Польшоос Анжей Дуду, Уэльсийн хунтайж Чарльз, АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон болон бусад хүмүүс оролцох аж.
2007-2014 онд Израилийн Ерөнхийлөгчийн албыг хашсан Ш.Перес 1994 онд палестинчуудтай эвлэрлийн гэрээ байгуулсныхаа төлөө Израилийн Ерөнхий сайд Ицхаг Рабин, Палестины удирдагч агсан Я.Арафат нарын хамт Нобелийн Энх тайвны шагнал хүртэж байжээ.
Эх сурвалж: ИТАР ТАСС