Японд жижиглэн худалдаа буурсан дүнтэй гарлаа. Тус улсын Статистикийн газраас танилцуулсан наймдугаар сарын дүнгээр жижиглэн худалдаа өмнөх сараасаа 1.1 хувиар буурсан байна. Сүүлийн хоёр сар дараалан өсөөд байсан жижиглэн худалдааны үзүүлэлт буурахад томоохон их дэлгүүр болон супермаркетуудын борлуулалт буурсан нь нөлөөлжээ.
Мөн тайлант хугацаанд цаг агаарын нөхцөл байдал муу, амралтын өдөр илүү цөөн байсан зэрэг нь жижиглэн худалдаа буурах нөхцөлийг бүрдүүлсэн гэж “Sumitomo”-ийн шинжээч үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Дефляци болон эдийн засгийн удаашралтай тэмцэж байгаа Японы Засгийн газар "сэргэлт" бодитойгоор ажиглагдаж байгааг онцолсоор байгаа аж. Хэдий тийм боловч шинжээчид хөдөлмөрийн зах зээл сайн байгаа нь бүх зүйл сайжирсныг илтгэхгүй гэж анхааруулж байгаа юм.
Б.Батманлай