Дэлхийн хүн амын 90 гаруй хувь нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон аюулгүйн стандартад үл нийцэх агаараар амьсгалж буй дүгнэлтийг НҮБ-ын тусгай байгууллагаас явуулсан судалгаанд өгүүлжээ. Уг судалгаа өссөөр байгаа бохирдлын хэмжээ “Эрүүлийг хамгаалах салбарт онцгой байдал зарлах” түвшинд хүрч буйг анхааруулав.
ДЭМБ-ын нарийвчилсан судалгаагаар нүүрсэн галлагаат цахилгаан станц, хуучин автомашин, үйлдвэр зэрэг олон зүйлсийн бохир агаар жил бүр гурван сая хүнийг цаг бусаар үхэлд хүргэж байгаа нь тодорхой боллоо. Сууцны зууханд шатаадаг мод, аргал зэргээс ялгарч буй утаанд хордогч сая, сая хүнийг дээр нь нэмбэл дэлхий даяар зөвхөн 2012 онд 6.5 сая хүн агаарын бохирдлоор нас барсаныг тус байгууллага тооцоолжээ.
“Түгшүүр зарлах хэмжээнд хүрсэн агаарын бохирдол нь эдийн засагт төдийгүй хүмүүсийн амьдралын чанарт нөлөөлж байна. Эрүүлийг хамгаалах салбарт онцгой байдал зарлах цаг боллоо” хэмээн судалгаанд тайлбарласан юм.
Агаарын бохирдлын нэн аюултай хэлбэр болох Particulate Matter (PM) буюу бичил тоосонцорын хэмжээ улс орон бүрт харилцан адилгүй байгааг тус байгууллагаас гаргасан интерактив газрын зургаас харж болно. Хэмжээний хувьд 2.5 микрометрээс үл хэтрэх хатуу биет нь уушиг, зүрх судасны системд гүн нэвчих чадвартай. РМ 2.5 гэгддэг ийм хатуу биетийн хэмжээ нэг шоо метр агаарт 10 микрограммаас үл хэтрэх ёстойг ДЭМБ-ын аргачлалд заасан байдаг.
АНУ, Канадын ихэнх хэсэг, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсын агаар энэхүү хязгаарлалтад нийцэж байгаа. Харин Их Британи, Франц, Германы тодорхой бүс нутгийг хамарч Европ тивийн ихэнх улсад энэ хэмжээ хэдийнэ хэтэрсэн. Их Британийн хүн амын 90 гаруй хувь нь ДЭМБ-аас тогтоосон хязгаараас хэтэрсэн бохирдолттой орчинд амьдарч байна. Уг тооцоог Их Британийн Батын их сургуультай (University of Bath) хамтарсан олон улсын судалгааны багаас хөгжүүлсэн загварчлалд тулгуурлан гаргажээ.
Умард Америктай харьцуулахад Европын холбооны зарим улс дизель хөдөлгүүртэй машины хэрэглээг илүү дэмждэг. Энэ нь Европ тивд бохирдлын хэмжээ хэрээс хэтрэхэд илүү гарахад нөлөөлсөн байж болзошгүй хэмээн судалгаанд оролцогчдын нэг Аннет Прусс-Устун үзэж байна.
Пилита Кларк