Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл нээлттэй хаалганы өдөрлөгийг нийслэлд жил бүр зохион байгуулдаг.
Энэ жилийн нээлттэй хаалганы өдөрлөгт ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлж буй 21 аймаг, нийслэлийн 117 аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран оролцлоо.
Өнөөдөр 11.00 -1600 цагийн хооронд орон даяар, нэгдсэн журмаар өдөрлөгийг зохион байгуулав. Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг хэрэглэгчдэд таниулах нь өдөрлөгийн зорилго юм. Өдөрлөгийн үеэр иргэд, оршин суугчид, аж ахуйн нэгж байгууллагуудын саналыг сонсох, өргөдөл, гомдлыг хүлээн авч түүнийг шийдвэрлэх, холбогдох зөвлөмж, зөвлөгөө өгөх, мэдлэг, мэдээлэл олгох, цаашид үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдийн тав тухтай амьдрах нөхцөл бололцоог хангахад чиглэсэн санаачлагыг хүлээн авч хэрэгжүүлсэн аж.
Аймаг, орон нутгийн аж ахуйн нэгжүүд энэ өдөрлөгийг тухайн аймгийн төвийн нийт хэрэглэгчдийн хүрээнд, УБ хотын Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд дээр, хувийн хэвшлийн орон сууцны ашиглалт, үйлчилгээ эрхэлж буй байгууллагууд өөрсдийн харъяа орон сууцны хотхон, аж ахуйн нэгж байгууллагуудыг хамруулан зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд дараах чиглэлээр мэдээлэл, зөвлөмж өгч, түүнтэй холбоотой хэрэглэгчдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.
Орон сууцны айл өрх аж ахуйн нэгжүүдийн цэвэр, бохир усны төлбөр тооцоо;
- Сантехникийн засвар, үйлчилгээ, түүний төлбөр тооцоо;
- Үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, тэдгээртэй холбоотой шийдвэрлэгдэхгүй байгаа асуудлууд;
- Орон сууцны ашиглалт, үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол
Мөн нээлттэй хаалганы өдөрлөгөөр сүүлийн үеийн, дэвшилтэт техник, тохнологийн мэдээлэл хүргэх үзэсгэлэн гаргалаа.