Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв явуулын тусламж үйлчилгээний машинтай боллоо.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Солонгосын иргэдийн сан, Солонгосын олон улсын эрүүл мэндийн сантай хамтран “Эрүүл мэндийн анхан шатны болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна. Төслөөр гар утсаар мэдээллийг дамжуулж, төвөөс оношлогоо, эмчилгээний зааврыг авах боломжтой болох юм байна.
Энэ ажлын хүрээнд дээр хоёр газарт эрүүл мэндийн мобайл тоног төхөөрөмжийг гардуулан өгсөн байна.
“Эрүүл мэндийн анхан шатны болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийг ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газар, Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан, Солонгосын иргэдийн сангийн 400 сая вонны санхүүжилтээр 2016 оны 01 дүгээр сараас 2017 оны 01 дүгээр сар хүртэл 13 сарын хугацаанд хэрэгжүүлэх юм.
Төсөл нь орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх үзэл баримтлалын хүрээнд эрүүл мэндийн анхан шатны болон олон нийтийн түвшинд мобайл эрүүл мэндийн технологийг нэвтрүүлэх замаар хүн амын, ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн байдлыг сайжруулах зорилготой.
Төсөлд Өмнөговь аймгийн Манлай, Гурвантэс, Номгон сумдууд, Сонгинохайрхан дүүргийн 7, 26-р хороо хамрагдаж байна.
Төслийн хүрээнд явуулын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай машин, тоног төхөөрөмж болох
- зөөврийн ЭКГ,
- ЭХО,
- цусны даралт хэмжигч,
- хурдавчилсан оношлуур,
- ухаалаг таблет зэргийг нийлүүлэх ба мөн эрүүл мэндийн ажилтнуудад мобайл тоног төхөөрөмжийг ашиглах мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулна.
Үр дүнд нь зорилтот хүн амын дундах халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, оношилгоо, хяналт хийхэд ашиглагдах мобайл технологийн хүртээмж нэмэгдэж, эрт илрүүлэг, оношилгоонд хамрагдах хамрагдалтын хувь нэмэгдэх юм.