Италийн спорт автомашин үйлдвэрлэгч “Ferrari” компанийн 1.1 сая ам долларын үнэтэй, задгай дээвэртэй “LaFerrari Aperta” загвар Парисын авто шоуны үеэр олон нийтэд танилцуулагдахаасаа өмнө зарагдаж дууссан байна.
Энэ нь дундаж үнэтэй загварынхаа тоог нэмэгдүүлж байгаа “Ferrari”-ийн тансаг ангиллын загвар эрэлт ихтэй байгааг харууллаа. Тус компанийн нэгж хувьцааны үнэ өнгөрсөн оны 11 дүгээр сард IPO гаргах үед 52 ам.доллар байсан бол энэ ханш одоог хүртэл өсөөгүй байгаа аж.
Үүнээс гадна “Ferrari” компани автомашинаас бусад салбарт орж, “Hermes” болон “Louis Vuitton” брэндүүдтэй өрсөлдөх гэж оролдсон боловч амжилт олоогүй юм. “Ferrari” одоогоор жилд нийт 8000 автомашин үйлдвэрлэж байгаа бол 2019 он гэхэд 9000-д хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Н.Номин-Эрдэнэ