АНУ-ын Нью Жерси мужид зорчигч тээврийн галт тэрэг осолдож нэг эмэгтэй нас барж, 108 хүн гэмтэж бэртжээ. Галт тэрэг Хобокен буудал руу өндөр хурдтай орж ирсний улмаас энэ харамсалтай хэрэг болсон аж.
Пүрэв гарагийн ид ачааллын үеэр энэ хэрэг болж, галт тэрэгний машинист хүнд бэртэж, эмнэлэгт хүргэгджээ. Мужийн амбан захирагч Крис Кристи “Аймшигтай осол боллоо... хууль сахиулагчид хэргийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна” гэсэн юм.
Галт тэрэг яагаад ийм өндөр хурдтай орж ирсэн болох нь тодорхойгүй бөгөөд нэг бол хүний буруутай үйлдлээс эсвэл техникийн алдаа гарсан байж болох талаар Нью Йоркийн амбан захирагч Эндрью Куомо хэлжээ.
Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.