Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Цагдаагийн газартай хамтарч Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн Дархан сумын 16 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Жигүүр” цогцолбор сургуулийн 10 дугаар ангийн сурагчдын эцэг эхчүүдийг хамруулсан сургалт хийжээ.
Энэ үеэр Дархан-Уул аймгийн прокурорын газрын туслах прокурор Б.Сүрмандах Прокурорын байгууллагын чиг үүрэг, хяналтын ажлын онцлог болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох иргэдийн оролцоо, бусад хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагааг сайжруулах талаар мэдээлэл өгсөн байна.
Харин аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч цагдаагийн ахмад Ж.Баярчимэг "School police” арга хэмжээг хэрэгжүүлэх ажилд эцэг эхчүүд хэрхэн оролцох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллажээ.