УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Тэрээр УИХ-ын 2016. 09. 07-ны өдрийн 38 дугаар тогтоолын холбогдох хэсэг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна.
Тогтоолд энэ оны 7-12 дугаар саруудад амьжиргааны түвшний 1-10 дугаар бүлэгт орсон хүүхэд бүрт бэлэн мөнгөөр, үлдэх хүүхдийн мөнгийг хойшлуулан 2019 оноос эхлэн нөхөж олгох тухай заасан юм.
Энэ нь:
1) Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр бүлгийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Монгол улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэснийг,
2) Хоёрдугаар бүлгийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг,
3) 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”. гэснийг
4) Хүүхдийн эрхийн тухай хуулийн.1.1-д “хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх” гэснийг
5) Гуравдугаар бүлгийн 25 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэснийг,
6) Зургадугаар бүлгийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчиж байна.
Хүүхдийн мөнгө бол нийгмийн халамж биш.
Мөн “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ын 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Оролцогч улсууд хүүхдийн, түүний эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагчийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс, угсаа, нийгмийн гарал, эд хөрөнгө, эрүүл мэнд, төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчлахгүй...” гэснийг зөрчиж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэх, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх зарчмуудыг үл хүндэтгэсэн, харамсалтай, хариуцлагагүй явдал юм.
Хүүхдийн мөнгө бол нийгмийн халамж биш.
Хүний хөгжил сангийн зорилт нь уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, ИРГЭН БҮРТ ТЭГШ хүртээх. Хүний хөгжил сангаас хүүхдийн мөнгөөр дамжуулан өрх гэрийг дэмжих, төрөлтийг нэмэгдүүлэх хүн ам зүйн бодлогыг дэмжсэн. Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгох нь ирээдүй хойч үеийнхээ, боловсрол, эрүүл мэнд, төлөвшилд зориулж буй хөрөнгө оруулалт.
Ингэж хүүхдийн эрхийг зөрчсөн нь ардчиллын үнэт зүйлийг уландаа гишгэсэн томоохон ухралт боллоо гэж УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа ярив.