-Би Улаанбаатарын унаган иргэн. Аав маань Төв аймгийнх. Би Бага тойрогт төрж өссөн. My street цомогт маань “Миний гудамж” гэж дуу бий. Миний бага нас Бага тойрогт өнгөрсөн дөө. Унаган нөхөрлөл, анхны хайрын түүх минь тэнд бий. Хүн бүрт дуртай гудамж байдаг. Би Бага тойруугийн тухай “Миний гитарын аяыг таньж байна уу, ингэж дуулахыг минь сонсож байна уу” гэсэн үгтэй дуу бичсэн.
Би наймдугаар ангиа тавдугаар сургуульд дүүргэсэн. Миний мөрөөдөл хөгжимчин болох байсан болохоор сургуулиасаа гарч, Сэлэнгэ аймгийн Соёлын ордонд хөгжимчнөөр ажиллаж эхэллээ. Тэнд миний ах, анхны багш, Монгол Улсын гавьяат жүжигчин Цэрэв гэж хүн бий. Танайд цахилгаан хөгжим бий юу гэхэд бий гэхээр нь яваад очтол намайг хуурсан байв. Юун цахилгаан хөгжим, үндэсний хөгжмийн оркестр л байлаа. Гэхдээ хөгжимд үнэхээр дуртай болохоор тэнд үлдсэн. 170 төгрөгийн цалинтай.
Орчин үеийн хөгжим их сонирхдог байлаа. 1960-аад онд Beatles, Tom Jones, Rolling stones дэлхий даяар нэр алдраа цуурайтуулж байв. Тэднийг их дуурайна. Сайд, дарга нарын хүүхдүүд л пянз авчирна. Бидний үед кассет ч байсангүй. Нэг нэгнээсээ гуйна, дамжуулж сонсоно. Оросын “Кругозор” сэтгүүлээс мэдээлэл авч, “Голос Америки” радиог сонсдог байв.
Сэлэнгэд хөгжим тоглонгоо оройгоор аравдугаар ангиа төгссөн. 1973 онд Барилгачны соёлын ордонд ажилд ороод мөрөөдлийнхөө хөгжмийг анх удаа барьж үзсэн дээ. Хөгжмийн зохиолч Л.Балхжавын аав н.Лхагвадорж гэж их мундаг хүн миний багш байв.

-Тэгэлгүй яах вэ. 70-аад оноос элбэгшсэн. 1975 онд бид “Залуус” гэж хамтлаг байгуулсан юм. Х.Оюунбилэг, “…Сүүмийнэ сүүмийнэ алс тэртээ…” гээд дуулдаг М.Янжиндулам нар манай дуучид байв. Удалгүй цэрэгт очоод “Соёмбо” хамтлагийг байгуулсан. 1989 онд “Харанга” хамтлаг байгуулагдан, түүнээс хойш энэ хамтлагтаа байна даа. Би дөчөөд жилийг урлагт зориулжээ.

-Манай ээжийн талынхан урлагт авьяастай. Монгол Улсын гавьяат жүжигчин н.Жаргал миний нагац. Олон хөгжимчин бий.

-Миний найз нар хүнд гарууд байсан. Манай байранд дандаа атаманууд амьдарна. СУИС-ийн яг хажуу талын байр шүү дээ. Би буруу зам руу орж болох байсан ч намайг урлаг татсан. Тухайн үед манай сургуулийн захирал н.Баатар гэж хүн байв. Сүүлд надтай таараад “Бид чиний авьяасыг таньж чадаагүй. Аав ээжийн чинь салалт чамайг их хэцүү байдалд оруулсан. Чамайг хайрлаж, халамжилж чадаагүй. Ийм мундаг хүн болно гэж бодоогүй. Бид буруутай” гэсэн юм.
Би хичээлээ их тасалдаг, орцонд гитар бариад өнждөг, сахилгагүй хүүхэд байсан. Тийм болохоор ангийнхан, багш нар ад үздэг гэх юм уу даа. Дуу хөгжмийн хичээл дээр хүртэл юу ч асуугаагүй хэрнээ суу, хоёр гэдэг байсан. Уг нь би дуу хөгжимд хамгийн их дуртай.
Жоохон байхдаа үнсний хутгуурт утас татаад л тоглодог байсан. Миний гэрийн нэр Батаа шүү дээ. Аав маань “Дон дон гэж байхаар хичээлээ хий” гэж загнана.
Ер нь хүүхэд юу сонирхоно, тэрийг нь дэмжих ёстой. Одоогийн аав ээжүүд хүүхдээ олон гадаад хэлтэй болгох гэдэг болсон. Балет, төгөлдөр хуур, Англи хэлний гэм мэт олон сургалтад ийш тийш нь явуулаад л. Эцэст нь айсан, бэрхшээсэн хүүхэд гарах вий.

-Одоогийн хүүхдүүд сонсвол айх биз. Зодоон хийнэ, хүн барина. Тэр үед их сонин байж. Баахан хүүхэд нэг хүүхэд тойроод “Нэг төгрөг байна уу” гэж асууна. Байхгүй гэнгүүт халаасыг нь ухна. Бүхэл гурван төгрөг гараад ирэнгүүт өөрт байгаа хоёр төгрөгөө өгөөд, нэг төгрөгийг нь авчихна. Хачин байгаа биз дээ. Зодолдлоо гэхэд махан гараараа зодолдох, зэвсэг оруулах уу гээд эхлээд нөхцөлөө тохирно. Нэгнийх нь хамраас цус гарвал зодооноо зогсооно. Нинжин гэх юм уу, тийм л нийгэм байсан. Хүнийг хайрладаг, ойлгодог, өрөвддөг, тусч хүн болгож биднийг өсгөсөн.
Нэгэндээ туслах бол гуйлгахгүй. Жишээ нь би гадаа түлээ хагалж байвал найз нар маань бүгд ирээд дор нь хагалаад, өрнө. Тэгээд тоглоно. Тийм гоё байсан. Харин одоогийн зарим хүүхэд улцгар, үлбэгэр болчихсон.
Гудамжинд харъя гэх нь ээ эрчүүд алга. Эр эм нь ч мэдэгдэхээ больсон. Эр хүн гэдэг ухагдахуун байхгүй болсон мэт. Бидний үед цэрэгт гурван жил явдаг байв. Түүнээс өмнө таван жил байсан. Цэрэгт явахаар эр хүн болд шиг хатаагддаг. Ямар ч нөхцөлд даарахгүй, ядрахгүй, өлсөж цангахгүй. Одоо бол өлсөж чадахгүй, ажлын пян даахгүй. Тэдэнд бие бялдрын хүмүүжил хэрэгтэй. Гэхдээ залуусаас авах тал ч бий.

-Дэлхийн олон оронд “Got talent” шоу гарч байсныг бид мэднэ. Тэрхүү алдартай нэвтрүүлгийг албан ёсоор зохиогчийн эрхийг нь аваад Монголд хийнэ, та шүүгчээр нь ажиллаач гэж Монгол HD телевизийн удирдлагууд хэлэхэд би их баярласан. Саналыг нь уриалгахан хүлээж авсан.
Манай зарим найз “Чи од боллоо” гэдэг юм. Тэгэхээр би нь “Уучлаарай би 1970-аад оны од. Даруухан биш сонсогдох ч би угаасаа од” гэдэг. Хамгийн хөгжилтэй нь миний хөгжөөн дэмжигчдийн нас их залуужсан. Өмнө нь жоохон хүүхдүүд намайг таньдаггүй байсан бол одоо 3, 4 настай хүүхдүүд хүртэл таньдаг. “Чука явж байна. Чука гарын үсгээ өгөөч” гэцгээдэг.

-Ямар ч шүүгч хэл аманд ордог. Хөгжлийн бэрхшээлтэй охины үзүүлбэрийн дараа олон санал, шүүмжлэл ирсэн. Би ер нь бусдын сэтгэгдлийг уншаад байдаггүй. Миний баримталдаг гол зарчим бол оролцогчдыг хуурахгүй байх. Чи болж байна гээд дараагийн шатанд оруулж болно. Гэтэл үнэхээр авьяасгүй байхад цагийг нь үрж яах юм. Би өөрийнхөө шүүлт, мэдрэмжид бүрэн итгэлтэй байдаг. Хараагүй охиныг өрөвдөөд, тэнцүүлж болно. Гэхдээ энэ нь зөв биш. Тэр хүүхэд дуулахаас өөр зүйлийг илүү сайн хийж чадна. Нийгмийн идэвх сайтай хүүхэд байсан.
Дуулах авьяас байхгүйг олон үзэгч надтай адил харсан. Өөр салбарт амжилт гаргах боломжийг нь хааж болохгүй. Тийм болохоор заримдаа “Би ээж аавтай чинь санал нэг байна. Чи хичээлээ хий” гэж оролцогчдод шууд хэлдэг. Үнэхээр авьяастай оролцогчоос би юугаа ч харамлахгүй. Тэднийг л хайж байгаа шүү дээ.
Надад 40-өөд жилийн туршлага байна. Би жинхэнэ авьяасыг олж харж чаддаг. Гитарчин Өөжгий, дуучин Б.Сарантуяа нарыг анх хараад л урлагт амжилт олно гэдэгт итгэсэн. Өөжгий “Соёмбо” хамтлагт элсэхээр шалгуулахад “Чи басс биш гоцлол гитарчин бол” гэж зөвлөж байв. Дуучин М.Янжиндуламыг гаргаж ирж байлаа. 1980-аад оны хамтлагууд циркэд бэлтгэл хийдэг байв. Тэгэхэд Б.Сарантуяаг “Мөнгөн харандаа” хамтлагт дуулахыг нь сонссон юм. Цагийг эзэлсэн дуучин боллоо.
Залуу дуучин Б.Маралжингоо хол явна гэдэгт итгэлтэй байдаг. Гэтэл манайхан караокед оронгуутаа л гайгүй дуулсан нэгийгээ шоунд оролцуулах нь холгүй болсон. Ингэж болохгүй. Үзэгчид эвлэгхэн дуулангуут л их дэмждэг.

-“Соёмбо” хамтлаг тартал би гоцлол дуучин байсан юм. 1989 онд “Харанга”-д нэгдсэнээс хойш би дуулаагүй. Рок хөгжмөөс гадна миний дотор олон дуу эгшиглэдэг. Дараад байж болохгүй тул би дуулдаг. “Мy street”, “Амьдралын бэлэг” цомгуудаа гаргасан. Би зүрх сэтгэлийн дуудлагаар дуулдаг даа.
Энэ тоглолт өвөрмөц өнгө аястай болно. Миний дуунуудаас амьдралын гүн ухаан, үнэн, аз жаргал, баяр хөөр гээд бүхнийг сонсоно. Мөн яах нь зөв бэ гэдэг шийдлийг заадаг. Би дууныхаа шүлгэн дээр түлхүү ажилладаг. Барагтай шүлгэнд дуу хийдэггүй. Хэдий гуньж гутрах ч аз жаргал ирнэ гэдгийг би дуунуудадаа шингээхийг хүсдэг юм.
Яруу найрагч Ж.Мөнхбат надад “Амьдралын бэлэг” дууны шүлгийг өгсөн. Шүлэг нь их таалагдсан. Клип нь ч олон хүнд хүрсэн учраас тоглолтоо энэ дууны нэрээр нэрлэсэн.

-Тэр шийдлээр орон оронд клип хийсэн байдаг. Зарим нь биднийг хууллаа гэж шүүмжилсэн.

-Олон сайхан уран бүтээл хийх сэдлийг надад өгчээ. Мөн мундаг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна. Миний үр хүүхэд, хань ч том бэлэг. Гавьяа шагналууд ч бэлэг мөн. Гэхдээ Монгол оронд төрсөн минь ХАМГИЙН ТОМ БЭЛЭГ. Энэ их аз. Би ер нь гадаад явах дургүй, их тээр шаана. Залуугаасаа л тийм байсан. Загасчлах дуртай. Машинтайгаа хөдөө явах их сайхан.
Орчин үеийн хот, говь, цөл, хангай, цэнгэг ус, цэлмэг тэнгэр гээд юм бүхэн бидэнд бий. Органик мах идэж байна. Хийлсэн, бордсон мах идээгүй л байна. Хаашаа л харна малчид байна. Эзэн Чингис хаан биднийг ямар сайхан нутагт үлдээгээ вэ. Байгалийн гамшгийн аюулгүй, дайн дажин алга. Үүнээс илүү юу хэрэгтэй юм бэ?

-Би өөдрөг хүн. Миний дуунуудад уйтгар гуниг бараг байхгүй. Наашаа суугаад үүнийг тогтоо, найраг дуундаа өөрийгөө согтоо. Амьдралыг чи чанга атгавал аяндаа чи сөгдөх болно.

-Миний дууг дуулдаг, сонсдог бүх хүн миний найзууд. Би өөрөө дуулсан дуунуудаа хүмүүст хүргэхийг хүсэж байна. Таны дууг сонсож байгаад бид хоёр суусан, анх удаа найзыгаа үнссэн, таны дуунаас эрч хүч авсан гээд л хүмүүс ярьдаг. Миний бодлоор уран бүтээлчид амьдралыг таниулах гэж дэлхийд ирдэг. Бидний мэддэг мөртөө мэдээгүй юмыг ойлгуулдаг, ухааруулдаг.

-Би хумхын орд. Энэ ордныхныг сэтгэн бодох, хийсвэр сэтгэлгээ сайтай гэдэг. Гэхдээ би зурхайд итгэдэггүй. Өөртөө л итгэдэг, өөрийгөө чагнадаг. Энэ амьдралд ирсэн нь хамгийн том бэлэг. Энэ бэлгийг тордох, хаях нь биднээс хамаарна. Ээж, хүүхдүүд, ах дүү нар, анхны хайр, бороо, цас, байгаль, нар, сар гээд л маш олон зүйлийг амьдрал бидэнд өгдөг. Бид ганц л удаа ирнэ. “Замд гаръя” дуунд гутрах завгүй орчлон гэдэг дээ.
Гутраад хэрэггүй, цөмөөрөө урагшаа л явъя. Болгоё гээд ч бүтдэггүй асуудал бий. Гэсэн ч цаана нь зам байдаг. Олон салаа зам бий. Эхнийхээр нь яваад болохгүй бол хоёр дахиар, дараа нь гурав дахь замаар явж байтал бүтдэг. Ер нь амьдралаас олон зүйл хүлээгээд хэрэггүй. Хүмүүс одоо ингэчихвэл гээд л их олон зүйл хүсдэг. Тэгэх бүрдээ цөхөрч, ядарч, залхдаг. Гутрангуй үзэлтнүүд эндээс үүсэлтэй. Цагийн юм цагтаа гэж үг бий дээ. Болох юм болдгоороо л болдог. Өнөөдөр би энд сайхан кофе ууж байна. Таалагдаж байгаа бол таашаал авч, өөрийгөө хөгжөөж сурах хэрэгтэй.

-Хүн бүр онгод тэнгэртэй. Тэнгэр ивээсэн эсвэл тэнгэр нь хаясан золиг хүн гэж ярьдаг даа. Урлан бүтээх, сэтгэн бодох онгодод би итгэдэг. Гэхдээ мэдээж онгодоо хүлээгээд л суугаад байна гэж юу байх вэ. Би шарын шашнаа хүндэлдэг. Гэхдээ би өөртөө л итгэдэг. Далдын хүч, маани зэрэгт өөрийгөө даатгадаггүй. Би чадна л гэж боддог.

-Миний “Эр хүн” гэж дуу бий.
Халамцуу эрийн омгоос нударгаа харамлаагүй
Хайр хайрын сайхнаас зүрхээ харамлаагүй
Нанчид эргэх тойргоос дугараагаа харамлаагүй
Найрын олноосоо дуугаа харамлаагүй, би эр хүн
Өнгө мөнгөний харцнаас өөрийгөө харамлаагүй (мөнгөнд дуртай байх нь)
Өгсөж уруудахдаа хийморио харамлаагүй
Өлмүүн хоосон нэгнээс сэтгэлээ харамлаагүй (юу байгаагаа өгч чаднаа би)
Өөнтөгч амьдралаас нулимсаа харамлаагүй би эр хүн
Би өөрөөрөө, нэг л зангараа
Эрээн бараан хорвоо намайг нугалахгүй
Би эрчүүдийн нэгэн. Би эр хүний тамга
Бүүр ч ядарсан нь биш, бас билэг танхай нь ч биш. Би зүгээр л эр хүн.
Харван одох жилүүдээс насаа харамлана би
Хар цагааны дэнснээс нэрээ харамлана би
Хан хорвоогийн сүүдрээс ханиа харамлана би
Хамтдаа тэвэрч нойрсох Монголоо харамлана
Ядарсан нэгнээ дарж, задарсан нэгнээ дагаж, ядруу зангаар би өөрийгөө хуурахгүй.
Эр хүн ийм л байх ёстой. Энэ миний зарчим. Мөнгөтэй хүмүүсийг дагах боллоо. Ядруу нэгнээ дээрэлхэж байна. Энэ үзэгдэл маш их. Замын хөдөлгөөнд оролцож байхад л анзаарагддаг шүү дээ.

-Би одоо ч их догдолдог. Шээс ойр ойрхон хүрнэ. Гүйгээд очингуут ерөөсөө шээхгүй. Заримдаа ам цангана, байж ядна. Дан гээд л эхний хөгжим дуугарсны дараа тэр догдлол байхгүй болчихдог. Тайзан дээр санаатай, санамсаргүй алдаа гаргах тохиолдол их. Харанга хамтлагийнхан их хөдөлгөөнтэй тоглодог учраас тайзан дээр унана, юмнаас ойчно. Заримдаа техник саатна. Саяхан бид Бээжин орж, рок наадам үзлээ. Бидэнд суралцах зүйл их байна.

-Тэгнэ. Их удсаны дараа тайзан дээр гарахад их сайхан. Тайзны, хөгжим аппаратурны, хүүхнүүдийн будаг шунх, үнэртэй ус холилдсон танил үнэр их дотно. Циркийнхэн бол манежаа үнэрлэнэ. Хамгийн гоё нь үзэгчдийн алга ташилт. Тэр бол хэмжээлшгүй аз жаргал.

-Би анхнаасаа нэрд гаръя, мундаг хөгжимчин болъё гэж бодож байгаагүй. Гоё дуу хийх юмсан, сайхан дуулж сурах юмсан, энэ хүн ийм сайхан уран бүтээл хийсэн байхад би яагаад хийхгүй байна гэж боддог байсан. Ингэсээр явтал миний дууг чи дуулдаг болжээ. Мөнгө, нэр төр бодолгүй ажилла, хөдөлмөрлө. Би тэнгэрт халихад хүмүүс миний дууг дуулж байвал би амьд байна гэж охиндоо хэлдэг. Уран бүтээлчдийн зорилго нь нэг зуун дамжих настай, ганц л бүтээл туурвих байдаг. Хорьдугаар зууны Азийн шилдэг дуунд миний “Зөвхөн Монголдоо” гэж дуу багтсан байна лээ. Сайн уран бүтээлийн насыг цаг хугацаа л тогтооно.
Гэхдээ би мэргэжлийн хөгжмийн зохиолч биш. Б.Шарав, Ц.Нацагдорж, Н.Жанцанноров, Л.Мөрдорж нар бол жинхэнэ хөгжмийн зохиолчид. Би орчин үеийн дууны хөгжим дээр л ажилладаг.

-3000 хувь. Тухайн үедээ л хамгийн их тоо байсан. Дахиад 3000 хувийг хэвлүүлсэн. Манай зах зээл бага.

-Үгүй. Зарим найз маань шүдээ янзлуул, үс зүсэндээ анхаар гэдэг л юм. Эрэгтэй хүмүүс бол өөр төрөл. Харин та нар арчилж, тордож, усалж байж гоё хэвээрээ байдаг.
Рок хөгжим зохиодог, тоглодог, дуулдаг эрчүүд 80 хүрсэн ч тайзнаас буухгүй. Rolling stones-ынхон үрчгэр нүүртэй ч тоглож л байна. Тэд арьсаа татуулчихвал тэнэг. Тийм болохоор би насандаа эмзэглэдэггүй. Над шиг 60 хүрсэн атлаа үндэсний шилдэг дууны жагсаалтыг тэргүүлдэг дуучин байна уу гэж би өөрөөсөө асуудаг. Бидний ажилд нас огт хамаагүй. Сайн уран бүтээл хийх ёстой.
Би хамт ажилладаг залуустаа миний хурдыг гүйцээрэй гэдэг. Нэг цаас боловсруулах гэж их удна, ухнатаад л байна. Би давшиж ажилладаг. Илүү залуу байсан бол ч гэж бодно. Эрч хүчний шалтгаан нь өөдрөг үзэл. Бас би чихэр, шоколад, бялуунд их дуртай. Манай найзын эхнэр надад чи сайхан сэтгэлтэй байгаагийн нууц нь амттанд дуртай болохоор гэдэг юм. Дандаа мах иддэг хүмүүс хатуу сэтгэлтэй байдаг гэнэ лээ.

-Ямар ч үед өөрөөрөө бай. Энэ бол эр хүний хамгийн мундаг зан чанар. Нэг өдөр уурлан, нэг өдөр тэвэрч, нэг өдөр тэврээд, өөр нэг өдөр өшиглөөд байвал хэцүү.

-Нээлттэй. Хэлье гэснээ шууд л хэлчихдэг. Сайхан бол сайхан байна, баяр хүргэе гэнэ. Түүнээс сэтгэлийг нь бодоод болж байна, зүгээр гэж чадахгүй.

-Их өрөвч. Кино үзээд хүүхдүүдийнхаа хажууд уйлна. Энэ тал дээр би эр хүн шиг байж чаддаггүй. Ажил хэрэг дээр үгүй гэсэн бол тэр чигээрээ байдаг.

-Шүлгийн ном. Гэхдээ манайд багтаж ядсан их ном байхгүй. Яруу найрагч асан О.Дашбалбар надаас нэг дүү. Бид хоёр олон дуутай. Гар нийлдэг байсан юм. Шүлгэнд нь засвар оруулах болохоор би заавал асууна, зөвшөөрөл авна. Хүний бүтээлийг дур мэдэн засаж болохгүй. Яруу найрагч Б.Ичинхорлоод би дууны шүлэг өгөөч гэсэн чинь “Ээ надад дууны үг болох шүлэг байхгүй” гээд өөрийгөө голдог. Тэгэхээр нь би номыг нь аваад, хоёр дуу бүтээсэн. Б.Сарантуяа дуулсан, “Чи минийх” гэж дууны шүлэг үнэхээр мундаг. Дараа нь “Бүү заа” дууг хамтран бүтээсэн. Өөрөө дуунд зориулан бичээгүй ч би дуу болно гэж харсан.
Л.Өлзийтөгс, Г.Аюурзана гээд бахархмаар яруу найрагчид байна. Б.Лхагвасүрэн гуай бид хоёрт дуу байдаггүй юм. Хамтарсан уран бүтээл хийе гэж ярилцсан. Эхнэртээ зориулж бичсэн “Хайрлахгүй байхын аргагүй” шүлэг нь их гоё. Даанч тэр шүлгээр олон дуу хэдийнэ бүтээчихсэн. Яруу найрагчид их өөр хүмүүс. Бидний ярьдгаар тасарчихсан улс байдаг. Тэдний сэтгэхүй, ертөнц их өөр.

-Би Ю.Цэдэнбал даргын тухай “Сүүлчийн бодрол” дууг дуулсан. Москвад, хүний газарт, гэрийн хорионд байхдаа бодсон бодлынх нь тухай юм. Би тэр хүнийг хүндэлдэг. Ю.Цэдэнбал гуай юуны төлөө уйлж, зовж байсныг хэн ч мэдэхгүй. Тэгсэн атлаа янз бүрээр ярьдагт нь эмзэглэдэг.

-Бүх хоол. Хоолыг “будаа болгоно”. Би буузанд их дуртай. Манай Лхагваа бид хоёр буузанд дуртай биш, хайртай. Цагаан сараар уйдна гэж үгүй.

-Миний хамгийн дуртай улирал намар. “Дөрвөн улирлыг хүсэх нь” гэж миний дуу бий. Анхны хайр маань намар тохиосон. Намрын тухай хэсгийг нь уншиж өгье.
Ганц нэгээр ойчих моддын сүүлчийн навч
Ганцаардаж уйлах хүмүүний нулимс мэт
Гэвч наранд шаргалтах түмэн зүйл
Гэрэлт энэ амьдралд итгэл нэмж алаглана.
Намар нэг л гунигтай ч, намар миний дурсамж
Намрыг хайрлахдаа өвлийг би хүсдэг.

-Бүтэлгүйтсэн. Миний их дотнын найзтай гэрлэсэн. Тэртээд харагдах тэнгэрийн хаяа, дэвээд ниссэн шувуудын бараа, зүүдэнд ширтэх чиний минь царай, зүрхэнд шингэсэн анхны минь хайр гэж дуу бүтсэн дээ.

-Би залуу дуучдаар их бахархдаг. Сайн уран бүтээл хийхэд нь цагаан атаархал төрдөг. Тэдэнтэй хамтарч ажиллахад эерэг эрчим авдаг. Миний туршлага, тэдний санаачлагатай нийлэхэд сайхан уран бүтээл төрдөг.

-Миний залуудаа тоглож байсан гитарыг Рок попын үзэсгэлэнд байрлуулахаар болсон. Олон жил барьсан нэг гитараа хулгайд алдсан чинь хамгийн дотнын хүнээ алдчихсан юм шиг болсон.

-Зураг зурах, загасчлах.
-Зураг зурах, загасчлах.
-Бүжиглэх. Би Сэлэнгийн Соёлын төвд ажиллаж байхдаа дуулдаг, бүжиглэдэг, жүжиглэдэг, хоор дуу ч дуулдаг байлаа. Найрал хөгжимд ч тоглоно.

-Хятадын шүүх тэр асуудлыг шийдвэрлэсэн. “Тэг цаг” гэж хамтлаг байсан юм. Тэд миний дууг дуулж, олшруулж болно. Тэгэх бүртээ надад хувь төлөх, миний нэрийг дурдах үүрэгтэй.

-Ахлагч цолтой. Армид 12 жил болсон.
-Ахлагч цолтой. Армид 12 жил болсон.
Гэрэл зургуудыг О.Сүхбат
Гэрэл зургуудыг О.Сүхбат