Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Холбооны цом” тэмцээний дөрөвний нэгийн эхний тоглолт өнөөдөр “Дэрэн”, “Гоёо” багуудын хооронд явагдлаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн ногоон талбай байгуулагдсанаас жил гарангийн дараа “Дэрэн” клуб тэрхүү талбайдаа анхны албан ёсны тоглолтыг хүлээн авлаа.
Тэдний талбайд зочилсон анхны баг “Хүрхрээ” нэгдүгээр лигийн 2016 оны аварга “Гоёо” байсан нь энэ өдрийн тоглолтыг чимж байлаа. Ирэх жил дээд лигийн утаа үнэрлэх “Гоёо” өөрсдийн чансаа хаана байгааг харуулж, нэдүгээр үеийг гоолгүй өндөрлүүлсэн.
Гэвч “Хүрхрээ” дээд лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй багаас Алт.Тэмүүжин хорь орчим метрийн зайнаас хүчтэй цохилт гүйцэтгэн, тоог нээсэн. Түүний уран тансаг гоолоос найман минутын дараа Ц.Төмөр-Очир торгуулийн цохилтоос тооны харьцааг 2:0 болгов.
Харин “Дэрэн” багийн ахлагч Б.Гарьдмагнай 88 дхь минутад тоглолтын эцсийн цэгийг тавьж 88 дахь минутад чөлөөт цохилтоос гоол оруулсан. Тийнхүү талбай дээрээ хийсэн анхны тоглолтдоо хожил байгуулсан “Дэрэн” “Холбооны цом”-ын хагас шигшээд “Вестерн”, “Хоромхон” багуудын хожсонтой тоглоно.