“Хүрхрээ” үндэсний дээд лиг эхэлснээс хойш хожил авч чадаагүй байгаа “УБ Мазаалайнууд” өнөөдөр 15:00 цагаас МХБХ-ны талбайд “Улаанбаатар”-тай тоглолоо.
Тавдугаар сарын долооноос эхэлсэн дээд лигийн 16 тойргийн дараа ердөө ганцхан тэнцээ авсан тааруухан амжилттай яваа “УБ Мазаалайнууд” дээд лигээс унах нь нэгэн тодорхой болоод байсан.
Үлдсэн хоёр тойргоос анхныхаа хожлыг авах зорилготой “Мазаалайнууд”-ын хаалганд “Улаанбаатар” багийн ахлагч А.Чинзориг(21) гоол оруулж эхний үе өндөрлөсөн.
“УБ Мазаалайнууд” хоёрдугаар үед нэг гоолын зөрүүг нөхөж эерэг үр дүн авах боломжтой байсан ч улирлын төгсгөлийг сайн хийж байгаа “Улаанбаатар”-ын залуус тийм боломж олгосонгүй. Өөрөөр хэлбэл 47 дах минутад О.Дэлгэрийн мөргөлтөөр тоо 2:0 болсон бол Япон лигеонер К.Томояа 59’ минутад тооны харьцааг 3:0 болгон холдуулсан.
Харин 2015 оны шилдэг хөлбөмбөгчин О.Баяржаргал 70, 80 дахь минутад хоёр гоол оруулснаар баг нь 5:0-ээр хожлоо. Тийнхүү “Улаанбаатар” сүүлийн тойрогт “Сэлэнгэ Пресс”-ийг хожоод, “Дэрэн” “Хангарьд”-д хожигдвол тавдугаар байрт орох боломжтой.