Сум, дүүргийн ИТХ-ын бүрэлдэхүүнийг иргэд бид шууд сонгон томилдог. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг Сонгуулийн тухай шинэ хуулиар анх удаа явуулах гэж байна.
Сонгуулийн тухай шинэ хууль иргэдэд хэрхэн нөлөөлсөн, ямар өөрчлөлтийг бид илүү анзаарах ёстой болон нэр дэвшигчдийг ямар шалгуураар сонгох вэ? Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгааны төвийн эрхлэгч А.Түвшинтулга дараах зөвлөгөөг өглөө.
ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг энэ сарын 19-ний лхагва гарагт, Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд явуулна.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг орон нутгийн түвшинд сонгож бүрдүүлэх сонгууль 13 хоногийн дараа болно. Нутгийн өөрөө удирдах ёс гэдэг нь тухайн нутаг дэвсгэрийн нэгж, байгууллага, хамт олны дотоод амьдралын асуудал, ажил хэргийг тухайн газрын иргэд шууд буюу төлөөлсөн байгууллагаараа уламжлан бие даан шийдвэрлэж, хариуцах ёсыг ойлгоно.
Энэ үзэл санаа 1992 оны Үндсэн хуульд анхлан тусгалаа олсон юм. “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна” гэсэн заалт Үндсэн хуулийн 62 дугаар зүйлд тодорхой бий.
Нутгийн өөрөө удирдах ёсны тухай ойлголтыг Б.Чимид багш их ойлгомжтой агуулга, өргөн хүрээнд тодорхойлсон. “Энэ нь иргэд оршин суугаа баг, сум зэргийг өөрсдийн эрэлт хэрэгцээ, нийтлэг ашиг сонирхлыг хангахад нийцсэн бүхий л ажил үйлчилгээг өөрсдөө шууд буюу төлөөлөх байгууллагаараа уламжлан, хуулийн хүрээнд, бие даан төгс шийдвэрлэж, хариуцан гүйцэтгэх эрх, баталгаа бүхий чадвар, үйл ажиллагаа мөн” гэжээ.
Мөн Европын улсуудын нутгийн удирдлагын тухай Харт (European Charter of Local Self-Government)-ийн гуравдугаар зүйлд “Нутгийн өөрөө удирдах ёс гэдэг нь нутаг дэвсгэрийн бие даасан хамтлагаас өөрийн хариуцлага дор төрийн хэргийн үлэмж хэсгийг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн, хуулийн хүрээнд шийдвэрлэх, удирдлагыг хэрэгжүүлэх эрх, бодит чадвар юм” гэсэн байна.
Тэгэхээр тухайн нутгийн иргэд өөрсдийгөө төлөөлүүлэн сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан нутгийн удирдлагын асуудалд гар бие оролцоно. Тиймээс орон нутгийн хурлын сонгуулиар дамжуулан тухайн нутгийн иргэд нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлдэг. Аж амьдралаа хэрхэн авч явах, нийгмийн эрүүл мэнд, боловсрол, соёлын болон нутаг, ус, бэлчээр, байгалийн баялгаа хэрхэн хамгаалах, зохистой ашиглах, өдөр тутмын бусад үйлчилгээгээ яаж зохион байгуулж, хэрхэн хөгжүүлэх, дэг журмыг хэрхэн хамгаалах талаар нийтээр хэлэлцдэг байна.
Дээрхээс үзэхэд тухайн нутгийн иргэд өөрсдийн нутгийн удирдлагын асуудлыг бие даан шийдвэрлэхэд, цаашлаад өөрсдийн амьдрах баталгааг шийдвэрлэхэд гар бие оролцох боломжийг бий болгодог нь орон нутгийн хурлын сонгуулийн гол ач холбогдол.
ОРОН НУТГИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ СОНГОХ СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРХЭН ӨӨРЧИЛЖ БАЙВ?
Монгол Улсын хэмжээнд орон нутгийн хурлын сонгуульд холбогдох харилцааг
- 1996 онд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль,
- 2007 онд Орон нутгийн сонгуулийн тухай хууль,
- 2012 онд баталсан Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиар тус тус зохицуулж байсан. Дээрх хуулиудыг хүчингүй болгосноор 2015 онд УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуулиар хамтад нь зохицуулах болсон.
Өмнөх сонгуулийн тухай хуулиудаар УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийг тус тусдаа хуулиар зохицуулж байв. Харин 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулиар Монгол Улсад болж буй бүх хэлбэрийн сонгуультай холбогдох харилцааг зохицуулахаар боллоо.
Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Сонгуулийн тухай хуулиар “Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь тухайн сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна.” гэж зохицуулсан байна.
Энэ дагуу УИХ-ын 2016 оны долдугаар сарын 8-ны өдрийн зургадугаар тогтоол батлагдаж, Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг энэ сарын 19-ний лхагва гарагт, Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд явуулна. Энэ жилээс эхлэн аймаг, нийслэлийн хурлын сонгуулийг сум, дүүргийнхээс тусад нь хийх юм.
Сонгогчид та бид сонгуульд саналаа өгөх нь эцсийн шийдвэр, хариуцлага болохыг ухамсарлан, ойлгох нь чухал. Өөрөөр хэлбэл, сонгуульд санал өгөх нь таны гэр бүл, нийгмийн орчинд тун чухал. Тиймээс нэр дэвшигчдийг өнгөц дүгнэлгүй, хариуцлагатай сонголт хийх нь нийгмийн өмнө хүлээж буй иргэн таны хариуцлага юм.
Үргэлжлэл бий.