-ГАРААНЫ БИЗНЕС-
Алтай центрийн гурван давхарт гайхалтай орчин бүрдүүлсэн хүүхдийн хувцасны дэлгүүр бий. Шилэн хананы цаана жижигрүүлсэн гэрийн хана цаашлаад цагаан өнгийн монгол хээ, загвартай ширээ сандал, хус модоор хийсэн өлгүүр, хээнцэр чамин хувцас гээд хүний анхаарал татах энэ газар бол “Mongoloo Kids”-ийн нэрийн дэлгүүр.
Өдөр тутмын хувцас хэрэглэлд монгол хэв маягийг оруулан өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болоод буй “Mongoloo Kids”-ийг ГАРААНЫ БИЗНЕС булан онцолж байна.
“Mongoloo Kids”-ийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Г.Ундрам өнгөрсөн сар шинийн баяраар өөрийн лого бүхий анхны бүтээгдэхүүнээ гаргаж байсан бол өнөөдөр өөрийн гэсэн өнгө төрхтэй дэлгүүртэй төдийгүй хэрэглэгчидтэй болоод байна.
“Хүүхэдтэй болоод л хүүхдийн хувцасанд нүд унагадаг болдог юм билээ. Гоё сайхан болгоныг авч өмсүүлэх гээд л. Хүүхдийн хувцас цаанаа л хөөрхөн. Хүүхдэд үндэсний соёлоороо бахархах сэдэл төрүүлэхэд монгол хэв маягтай хувцас их чухал нөлөөтэй. Би чанартай дээр нь хэт өндөр үнэтэй биш хувцас урлахыг түүнийгээ олон хүүхдэд өмсүүлэхийг хүсдэг” хэмээн тэрээр ярьсан юм.
Сайн ээж, сайн эхнэр байхын хажуугаар өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр зориглон яваа энэ бүсгүй цаг минут тутам үнэ цэнэтэй, ашиглахгүй л бол том зүйл алдаж буй мэт бодогддог хэмээн ярьсан юм.
Монголоо гэсэн сэтгэлтэй хүүхэд бүрд зориулагдсан “Mongoloo Kids” брэндийн загвар зохион бүтээгч Г.Ундрамтай ярилцлаа.
-Дэлгүүрээ нээгээд дөрвөн сар болж байгаа юм байна. Бага хугацаа ч гэлээ хүмүүсийн танил болчихжээ. “Mongoloo Kids” брэндийг хэрхэн эхэлж байв. Энэ тухай яриагаа эхэлье.
-Уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. 2012 онд Сити дээд сургуулийг загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн. Би хоёр хүүхэдтэй. Хүүхэдтэй болоод л хүүхдийн хувцасанд нүд унагадаг юм билээ. Гоё сайхан болгоныг авч өмсүүлэх гээд л. Хүүхдийн хувцас цаанаа л хөөрхөн. Хүүхдэд үндэсний соёлоороо бахархах сэдэл төрүүлэхэд монгол хэв маягтай хувцас их чухал нөлөөтэй гэж би боддог юм. Чанартай дээр нь өндөр үнэтэй биш хувцас урлаж, түүнийгээ олон хүүхдэд өмсүүлэхийг хүсдэг. Хүүхдийн хувцасаар дагнасан дэлгүүр монголд тэр бүр байдаггүй учраас энэ чиглэлээр ажиллавал зүгээр юм байна гэж боддог байсан. Бараг 2-3 жил энэ талаар бодож явсан.
Ингээд анх хүүхдээ харангаа гэрээрээ захиалга аваад хувцас оёдог байсан. Хийсэн хувцасаа интернэтэд тавьж зараад л цаашлаад пэйж нээж ажиллуулсан нь хүмүүст их таалагдсан. Харин “Mongoloo Kids” логотой анхны бүтээгдэхүүнээ өнгөрсөн цагаан сараар гаргасан. Ингээд сая зургаан сард дэлгүүрээ нээгээд байна. Одоо ажил овоо жигдэрчихсэн явж байна. Бэлэн хувцас зарна дээр нь захиалга бас авдаг болохоор хүмүүс их дуртай байдаг. Хүүхдийн хувцас гутлаар дагнасан гэдэг утгаар нь хүмүүс нэг дороос олон зүйлийг авах боломжтой. Сонголт сайтай гээд үйлчлүүлэгчид ам сайтай байгаа.

-Танай бүтээгдэхүүнийг хараад байхад Монгол хэв маягтай хэр нь өдөр тутам өмсөж болох европжуу харагдаж байна. Танай онцлог юу вэ?
-Манайх нэгт загвараараа бусдаас онцгой гэж боддог. Монгол загвартай хэр нь өдөр тутам өмсөх боломжтой. Хүмүүсийн хүсэж байгаа загвар гадуур тэр бүр байдаггүй. Захиалгаар хийлгэхээр нэгнийхээ хийлгэсэн загварыг авч очоод л хийлгэдэг. Харин манайх өөрийн гэсэн нэрийн загвартай, түүний материалыг нь өөрчлөөд хүмүүс сонгох боломжийг олгодог.
Дээр нь хүүхдийн хувцас учраас хамгийн чанартай, биед эвтэйхэн өвөрмөц материалыг сонгох нь хэрэглээ талаасаа хамгийн зөв сонголт болдог. Хүүхдэд багаас нь монгол хувцас өмсөж сургах талаас нь бодож загвараа гаргадаг.
Давуу тал нь европ хувцас өдөр тутамд илүү тохиромжтой. Харин Монгол үндэсний хувцас өдөр тутамд өмсөхөд нүсэр талдаа. Гэсэн хэдий ч маш баялаг санаа ихтэй. Энэ хоёрыг нийлүүлээд өдөр тутам өмсөх боломжтой үндэсний хэв шинж агуулсан хувцасыг хүүхдүүд багаасаа өмсөж байх юм бол наад захын шилбэ товч гэж юу юм гэдгийг мэддэг болно. Үүнээсээ эхлээд олон зүйлийг мэдэх хүсэл эрмэлзэлтэй болно. Хүүхдүүд ч үндэсний хэв шинжтэй хувцас өмсөх их дуртай байдаг. Манай том таван настай. Одоо шилбэ товч мэддэг болоод бүр энийг энэтэй өмсүүл гээд зохицуулаад байдаг болчихсон. Багаасаа үндэсний хувцас хэрэглэлээ өмсөөд сурчихвал өөрийн гэсэн итгэл үнэмшил, эх орноо гэх сэтгэлтэй болоход нэмэртэй гэж би боддог юм.
-Хувцаснаас гадна модон тавилга, гутал, гоёл чимэглэл, тоглоом хүртэл хийдэг юм байна. Танайх хичнээн ажилтантай юм бэ?
-Одоогоор манайх 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаад байна. Олон ширхэгээр үйлдвэрлэдэггүй ч гэсэн загварын сонголт ихтэй. Улирал бүр загвар гаргаж, захиалга авдаг болохоор сонголтын хувьд өргөн. Загварыг нь би гаргаад хоёр оёдолчин маань оёдог юм. Оёх, нэхэх, сүлжих зэрэг ажлуудаа бид гурав хийдэг. Яг манайх бол гурвуулаа гэсэн үг. Харин гутал болон модон тавилгыг загварыг нь гаргаад гутал хийдэг, тавилга хийдэг хүмүүстэй хамтардаг. Надтай адилхан л шинээр эхэлж байгаа хүмүүстэй хамтарч нэг дор төвлөрүүлдэг.
Хүүхдийн гутал нэлээд олон янз байгаа. Түрүүг нь салгаж өмсдөг, зуны ботинк хавар намрын гутал гээд их олон янз бий. Харин хүүхдийн ширээ сандал цэвэр модоор углуургадаж хийсэн. Чанартай модон тавилга үе дамжин үлдэнэ шүү дээ. Удахгүй хүүхдийн хоолны ширээ хийхээр загвар дээр нь ажиллаж байна. Заримынх нь үнийг нь танилцуулбал,
- Арьсан гутал 40-100 мянга
- Даашинз 20-75 мянга,
- Хүрэм 45-120 мянган төгрөгийн үнэтэй
- Эрэгтэй цамц 30-50 мянга,
- Хүрэм 40-80 мянган төгрөгийн хооронд байдаг.
-Танай бүтээгдэхүүн нэр төрөл олон юм. Хүүхэдтэйгээ ирээд л иж бүрэн хувцаслаад гарах боломжтой юу?
-Хүүхдээ иж бүрэн хувцаслаад гарах боломжтой. Дээл байвал гоёл, гутал нь байна гээд л аль болох бүхнийг нэг дороос авах боломжийг бүрдүүлэхийг хичээж байна. Манай хувцаснууд загвар нь бас арай өөр учраас түүндээ зохицох хувцас хайж явалгүйгээр нэг дороос авах боломжийг бүрдүүлэхийг хичээж байна.
Үндэсний хэв шинжтэй хувцасны загвар хуучирдаггүй, цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэтэй болдог. Хүүхдийнхээ өмсөж байсан хувцасыг хадгалаад дүүд нь хүүхдийнхээ хүүхдэд гэх мэтчилэн үлдээд дурсгал болоод явдаг учраас их үнэ цэнэтэй.

-Хөрөнгө оруулалтын асуудал чухал шүү дээ. Гэртээ хоёр хүүхдээ асарч байхдаа эхэлсэн гэхээр энэ талаар сонирхмоор байна.
-Анх ээжийнхээ нэр дээр зээл авсан. Тухайн үед хүүхдээ хардаг байсан болохоор өөрийнхөө нэр дээр зээл авах боломжгүй байсан л даа. Дэлгүүрээ гэхэд л аль болох зардал багатайгаар тохижуулсан. Бүхий л зүйлээ өөрийн гараар хийсэн болохоор их урам зоригтой байдаг. Дэлгүүрийнхээ тохижилтоо өөрийн гараар хөрөөдөж, хадаж, өлгөж байсан. Зуслангаасаа нэг мод авчирч чимэглээд л, унасан модыг олсоор тогтоож өлгүүр хийсэн гээд дэлгүүрийн интерьерээ болгочихсон. Хүүхдүүд маань ирээд зураг зурна түүнийг нь өлгөчихнө гээд хүүхдийн гэсэн орчинг бүрдүүлэхийг хичээдэг. Энэ маягаар л явж байна даа.
-Тэгвэл та өөрийн эхлүүлсэн бизнестээ ямар зарчим баримталж байна вэ?
-Бид бүтээгдэхүүнээ чанартай хэдий ч үнэ боломжийн байлгахыг хичээдэг. Үнэтэй байвал манай нөхцөлд тийм ч тохиромжтой биш. Одоохондоо ашиг орлогоос илүү хүнд танигдаж, үйлчлүүлэгчдээ татах гээд үнээ их уян хатан тогтоосон. Гоё байлаа гээд үнэтэй бол тэр бүр хүмүүс авч чадахгүй. Тийм болохоор боломжийн үнээр чанартай, загварлаг хувцас хийхийг боддог. Энэ тал дээр чухал ач холбогдол өгдөг.
-Нэрний тухайд ямар утга санаа илэрхийлж өгсөн нэр вэ. Надад Монголоо гэсэн сэтгэлтэй хүүхдүүдэд зориулав гэдэг үг буугаад байна. Зөв үү?
-Яг тийм. Анх би уриа үг бодож олохдоо шууд л “Монголоо гэсэн сэтгэлтэй хүүхэд бүрд зориулъя” гэдэг үг шууд орж ирсэн. Тэгээд л нэрээ бодож эхэлсэн. Хуучинсаг биш ч хүмүүсийн чихэнд эвтэйхэн сонсогдох бас монгол гэсэн үгийг оруулсан нэр өгье гэж бодсон. Өөрийнхөө эсвэл хүүхдийнхээ нэрээр нэрлэх нь тийм сонин байгаагүй. Тэгээд л Монголд хийсэн гэдэг нь ойлгомжтой бас хүүхдийнх гэдэг нь тодорхой байх үүднээс энэ нэрийг өгсөн.
-Хүүхдүүд нь хэдэн настай вэ? Залуу ээж хоёр хүүхдийн хажуугаар бизнес эрхэлнэ гэдэг амаргүй байх.
-2, 5-тай. Том охин маань цэцэрлэгт явдаг. Багыг маань гэрийнхэн маань ээлжлээд л хардаг. Цаг, минут бүрийг үр дүнтэй өнгөрүүлэх шаардлагатай. Өдөр нэг мэдэхэд л өнгөрчихнө. Тэгээд хариад л ээжийн, эхнэрийнхээ үүргийг гүйцэтгэнэ шүү дээ. Мөнхийн л завгүй байна даа. Залуу хүн завгүй байх нь сайхан гэдэг. Завгүй байх тусмаа л ядардаггүй.
Эхлэл гэдэг амжилтын 50 хувь гэдэг шүү дээ. Эхэлчихсэн байхад зогсоох тухай бодохгүй харин яаж өргөжүүлэх вэ л гэж боддог юм байна лээ. Дуртай ажлаа хийхэд ядардаггүй юм билээ. Хөхүүл байж л шөнө суугаад энийг дуусгачихъя гэдэг байсан. Тэгэхээр залуус маань чухам юу хүсэж байгаагаа нэгт олох хэрэгтэй. Тэгж чадвал ухрах зам байхгүй.
-Цаашдын зорилгынхоо талаар бидэнтэй хуваалцаач?
-Жижиг үйлдвэртэй болох зайлшгүй шаардлагатай болж байна. Хүмүүст бэлэн бүтээгдэхүүн өгмөөр байна. Яваандаа өөрийн гэсэн хувцас, гутал, тоглоом нь ч, хүүхдийн тавилга ч байдаг, бүх юмаараа цогц хүүхдийн брэндийг бий болгох. Ойрын хугацаанд салбар дэлгүүр нээж дэлгүүрээ өргөжүүлэхийг л зорьж байна даа. Дэлгүүрээ анх нээчихээд л жилийн дараа гэхэд л өргөжүүлнэ дээ гэж бодож байсан бол одоо хагас жилдээ багтаад төлөвлөсөн ажлуудаа хийх ёстой юм байна, шаардлагатай ч боллоо гэдгийг мэдэрч байна.
Та "Mongoloo Kids" брэндийн бүтээгдэхүүнтэй ЭНД дарж танилцахаас гадна 95014445, 99025123 дугаарын утсаар холбогдох боломжтой.
Мөн та GoGo мэдээний агентлагын Гарааны бизнес буланд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулахыг хүсвэл 75553232 дугаарын утсаар холбоо бариарай.