Баян-Өлгий аймгийн өвөлжилтийн бэлтгэл байдлын талаар тус аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржанаас тодрууллаа.
-Танай нутгаар намаржаа сайхан уу?
-Энэ зун нийт нутгаар зуншлага сайхан байлаа. Хур бороо элбэг, өвс ногоо сайхан гарсан учраас Баян-Өлгий аймагт налгар намар болж байна. Ихэнх нутгаар өвс тэжээл сайн гарлаа.
-Өвлийн бэлтгэл ажил ямар шатанд явна вэ?
-Манайх тариа будаа тариалдаггүй. Харин төмс, хүнсний ногоогоо хурааж авсан. Ургацын гарц сайн байлаа. Ногоо хураалт 85 хувьтай байна. Шадар сайдын захирамжийн дагуу өвөлжилтийн бэлтгэл ажил шуударч байна. Аймгийн хэмжээнд уурын зуухнуудаа ашиглалтад оруулж, айл өрх албан байгууллагуудын халаалтыг өгч жигдэрсэн.
-Энэ өвөл хэчнээн мал өвөлжих вэ?
-Манай аймаг 2.2 сая толгой мал тоолуулсан. Энэ өвөл хүнсэнд болон гадаад худалдаанд 400 гаруй мянган мал хэрэглэнэ гэсэн тооцоотой байгаа. Харин хоёр суманд царцааны нүүдэл болсон учраас өвөлжилт хүндэрч болзошгүй.
-Малчдын хувьд бэлтгэлээ хэр базаасан бэ?
-Өмнөх жилүүдийг бодвол малчид хувийн бэлтгэлээ маш сайн базаасан. Ажлын хэсэг ихэнх сумдад ажилласан. Мал аж ахуй болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр ажлын хэсэг хяналт тавиад ажиллаж байна. Энэ өвөл цас их орохгүй бол өвөлжилт хэвийн байх төлөвтэй. Ер нь бол салбар тус бүр өвөлжилтийн бэлтгэл ажилд маш их анхаарч ач холбогдол өгч ажиллаж байгаа.
Б.Энх