Google компани шинэ бүтээгдэхүүнээ танилцуулснаас ердөө ганцхан өдрийн дараа Samsung компани “Viv” гарааны бизнесийг өөртөө нэгтгэж буйгаа зарлалаа.
Viv компани дижитал туслах хөгжүүлж байгаа бөгөөд компанийг үүсгэн байгуулагч болох Даг Киттлаус, Адам Чэер, Крис Брихам нар Siri-г бүтээж байсан юм.
Apple компани 2010 онд Siri-г худалдан авч, 2011 онд худалдаанд гаргасан iPhone 4S утаснаас эхлэн нэвтрүүлж байв. Тэгвэл өнгөрсөн тавдугаар сард Google, Facebook компаниуд Viv Labs-ыг худалдан авахаар санал өгсөн боловч эцсийн дүндээ Samsung худалдан авчээ.
Хэдийгээр Siri өнөөдөр улам ухаантай болж, суурин компьютерт хүртэл нэвтэрсэн ч гэсэн Viv үүнээс хол илүү болно гэж бүтээгчид нь тайлбарладаг.
Жишээлбэл хэрэглэгч заавал тодорхой аппликейшнийг ажиллуул гэж хэлэх шаардлагагүй. Харин оронд нь зочид буудал захиалъя гэж хэлэхэд түүнтэй холбоотой аппликейшнийг ажиллуулах юм.
Түүнчлэн зөвхөн гар утсаар хязгаарлагдахгүй хөргөгч, зурагт гээд хүссэн төхөөрөмж дээрээ суулгаж болно. Гэхдээ дөнгөж өнгөрсөн тавдугаар сард TechCrunch Disrupt-ын үеэр танилцуулсан энэ систем хараахан хэрэглэгчдийн гарт хүрч амжаагүй байгаа юм.