-Сонгогчдын боловсролд зориулав-
Сум, дүүргийн ИТХ-ын бүрэлдэхүүнийг иргэд бид шууд сонгон томилдог. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг Сонгуулийн тухай шинэ хуулиар анх удаа явуулах гэж байна. Нэр дэвшигчдийг ямар шалгуураар сонгох вэ?
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгааны төвийн эрхлэгч А.Түвшинтулгын өгсөн зөвлөгөөг үргэлжлүүлэн хүргэе.
ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД НАМ, ЭВСЭЛ УЛС ТӨРИЙН ХҮЧНҮҮДИЙН ОРОЛЦОО ЯМАР БАЙХ ВЭ?
Энд бас л нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын онцлогийг харгалзана.
Өөрөөр хэлбэл тухайн нутаг дэвсгэрийн онцлог, тулгарч буй асуудал болон тэнд амьдарч оршин сууж буй иргэдийн эрэлт хэрэгцээ, нийтлэг ашиг сонирхлыг төлөөлж чадах, тэр шаардлагад л нийцсэн төлөөлөгчдийг ИРГЭН ТА сонгох учиртай.
Дээр дурдсанчлан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бүрдүүлэх сонгууль парламентын сонгуулиас онцлогтой. Сонгуулийн тухай хуулийн 11.8-д “Хорин таван нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй” гэж заасан.
Улс төрийн нам, эвслийн идэвх оролцоо ИТХ-ын сонгуульд өндөр хэвээр байна. Энэ нь ч шалтгаантай.
Тухайн нутаг дэвсгэрийн онцлог, тулгамдсан асуудлыг сайн мэддэг, тэр нутаг дэвсгэртээ оршин суудаг хүнийг сонгож, тэд биднийг төлөөлөх учиртай юм. Гэхдээ орон нутгийн хурлын сонгуульд нам, улс төрийн хүчнүүд ихээхэн ач холбогдол өгч оролцдог боллоо.
Жишээ нь 2004 онд аймаг, нийслэлийн ИТХ-д 690 суудал, сум дүүргийн хэмжээгээр 6720 суудалд нэр дэвшин, өрсөлдсөн. Энэ удаагийн орон нутгийн хурлын сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгчийг бид сонгоно. 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15212 нэр дэвшигч бүртгүүлсэн. Улс төрийн нам, эвслээс 14489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч бүртгүүлжээ.
Улс төрийн нам, эвслийн идэвх оролцоо өндөр хэвээр байна. Энэ нь ч шалтгаантай. Тухайн нам орон нутгийн сонгуульд амжилттай оролцвол намын анхан шатны байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн төрийн бодлогын хэрэгжилтэд эерэгээр нөлөөлөх юм.
ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬ ДАХЬ ИРГЭДИЙН ОРОЛЦОО
Иргэдийн оролцоо сүүлийн жилүүдэд буурсан. Сонгуульд оролцохгүй байх, сонгуулийн оролцоо, идэвх буурах үзэгдлийг “абсентизм” гэж нэрлэдэг. Орон нутгийн сонгуулийн оролцоо УИХ-ын, Ерөнхийлөгчийн сонгуулиудас бага байв.
Уг нь иргэн таны амьдардаг нутаг дэвсгэрийн тулгамдсан асуудлыг таны өмнөөс, таныг төлөөлж, таны эрх ашгийн төлөө ажиллах төлөөллийг ИТХ-ын сонгуулиар бүрдүүлдэг. Үүнийг зөв ухамсарлавал орон нутгийн хурлын сонгууль хамгийн өндөр ирцтэй баймаар. Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд эсрэг дүр зураг ажиглагдсаар ирлээ. Судалгаанаас харахад иргэдийн сонгуулийн оролцоо ямагт буурсаар иржээ.
- 1996 онд нийт сонгогчдын 72.1 хувь,
- 2000 онд 65.9 хувь болж, 6.2 хувиар буурсан,
- 2004 онд 61.51 хувь болж, 4.5 хувиар багассан,
- 2012 онд Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сонгогчдын ирц хэд хэдэн хэсэгт хүрээгүй.
2012 оны Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн сонгуульд нийслэлчүүд, тэр дундаа залуучууд идэвхгүй оролцсон. Иймд санал хураалтыг дахихаас аргагүйд хүрч, 149 хэсгийн хороонд дахин сонгууль болж байсан юм.
Уг нь иргэн таны амьдардаг нутаг дэвсгэрийн тулгамдсан асуудлыг таны өмнөөс, таныг төлөөлж, таны эрх ашгийн төлөө ажиллах төлөөллийг ИТХ-ын сонгуулиар бүрдүүлдэг.
Шалтгааныг нь судлаачид янз бүрийн өнцгөөс нь тайлбарласан. Тухайлбал, улс төрийн хүчнүүдэд итгэх жирийн иргэдийн итгэл буурсан. УИХ-ийн сонгуулийн кампанит ажил дөнгөж дуусаад, удалгүй орон нутгийн сонгууль үргэлжилдэг тул идэвхгүй иргэд дахиад л сонгууль хэмээн төвөгшөөсөн, залхсан гэж үзсэн.
Сонгуулийн сурталчилгааны хугацааг богиносгосон нь эдийн засагт хэмнэлттэй хэдий ч иргэд сонголтоо хийх, хангалттай мэдээлэл авах, улмаар сонгуульд оролцоход сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй.
Энэ мэт олон шалтгааныг дурдаж болно. Гэхдээ хамгийн чухал нь ИТХ-ын сонгуулийн ач холбогдол, саналаа өгөхийн давуу тал, иргэдийн оролцооноос үүдэлтэй эерэг, сөрөг дагаврын талаар сонгогчдод хангалттай ойлголт байхгүй хэвээр байна. Иймд сонгогчдын боловсролд анхаарах ёстой.
Сонгогчид ч сонгуульд саналаа өгөх нь эцсийн шийдвэр, хариуцлага болохыг ухамсарлан, ойлгох нь чухал. Өөрөөр хэлбэл сонгуульд санал өгөх нь таны гэр бүл, нийгмийн орчинд тун чухал үүрэгтэй. Тиймээс нэр дэвшигчийг өнгөц дүгнэлгүй, хариуцлагатай сонголт хийгээрэй. Энэ нь иргэн бидний нийгмийнхээ өмнө хүлээсэн үүрэг юм.
Мөн ирц бүрдээгүйн улмаас дахин сонгууль явуулах нь улсын төсөвт ачаалал үүсгэдгийг хэн хүнгүй сайн мэднэ. Энэ бол та сонголтоо хийгээгүйгээс үүдсэн нэмэлт зардал юм шүү.
ТА СОНГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ.