- Монголын хөрөнгийн бирж 2016 оны аравдугаар сарын 03-наас 07-ны өдрүүдэд таван удаа үнэт цаасны арилжаа зохион байгуулж, нийт 10,357,182,289.00 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дунджаар 2.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
- Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн хойд Азийн бүсийн хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.
- Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 43 дугаар байранд дөрвөн ширхэг халаагчийн дулаалга шатаж байсныг Онцгой байдлын алба хаагчид унтрааж, угаартах аюулаас 98 иргэнийг аварчээ.
- Монголын кэндогийн холбоо, Япон улсын элчин сайдын яам хамтран 13 дахь удаагийн Кэндогийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.
- Нийгмийн даатгалын үйлчилгээ, үйл ажиллагааг иргэдэд ойртуулж сургалт, сурталчилгаа явуулан, зөвлөгөө өгөх “Засгийн газрын 100 хоног” арга хэмжээг дүүргүүдийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд зохион байгуулахаар болжээ.
- 120 мянгатын автобусны зогсоолыг дайран өнгөрч баруун гар тийш эргэх хөдөлгөөн хийдэг нийт 12 чиглэлд өөрчлөлт оруулж хуучин зогсоолоос 300 метрийн зайд шинэ автобусны зогсоол байгуулах шийдвэр гаргалаа.
- Өнөөдөр Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр тохиож байгаа бөгөөд сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүст туслах, энэ талаар иргэд олон нийтэд мэдлэг, мэдээлэл олгоход анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэж байна.
- Төв замын томоохон уулзваруудад гэрлэн дохионы зохицуулалтаас болж, авто машины түгжрэл үүсдэгтэй холбоотойгоор өнөөдрөөс дөрвөн уулзварыг гэрэл дохио харгалзахгүй баруун гар тийш эргүүлэхээр боллоо.
- Өнгөрсөн долоо хоногт манай сэтгүүлч А.Наранцацрал амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй ч өвчиндөө шаналж буй Ц.Энхцэцэг бүсгүйн ярилцлагыг нийтэлж улмаар түүнд туслахыг хүссэн сайхан сэтгэлт монголчуудын нэгтгэн гурван хүүгийн ээжийг өөрийн гэсэн гэр оронтой болгосон сайхан мэдээгээр шинэ долоо хоногийг эхлүүллээ.
- Сүүлийн үед цахим хуудсуудаар гадаадын иргэд хууль бусаар шонхор шувуу агнаж байгаа талаарх мэдээллүүд цацагдсан бөгөөд үүний хариуд БОАЖЯ-наас дангаараа зөвшөөрөл олгодоггүй болохоо мэдэгдэн хэвлэлийн хурал хийлээ.
- УИХ-ын дарга ээлжит чуулганыг албан ёсоор завсарлуулаагүй байхад орон нутгийн сонгуультай холбоотойгоор намын бүлгүүд өнөөдөр хуралдсангүй.
- Нийт зургаан объект хувьчлахаас Хөрөнгийн биржийг 20 тэрбум төгрөгөөр хувьчлахаар тусгасан байна.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бразилийн Рио де Жанейро хотод есдүгээр сард болсон паралимпийн наадамд оролцсон Монголын баг тамирчдын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзав.
- Румын улсад болсон самбо бөхийн дэлхийн залуучуудын АШТ-ий 52 кг-д Г.Мөнхбат алтан медаль хүртэж, аваргын тавцанд гарч Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.
- Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Дархан, Эрдэнэт хот нь НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшгийг даван туулах чадавхтай хотыг бий болгох нь” уриалгад нэгдлээ.
- Насанд хүрэгчид Халдварт өвчин судлалын үндэсний төвд В вирүсийн эсрэг вакцинаас эхлээд нийт 18 төрлийн вакцин хийлгэх боломжтой.
- Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбат орон нутгийн сонгуулийн үр дүнг шууд харуулахгүй гэв.
- Олон хүний нэрлэж заншсанаар Шархадны эмнэлгийг бид “асуудалтай” хүмүүс зорьдог гэж ойлгосоор өнөөдрийг хүрсэн ч бидний өдөр тутамд тулгарч байдаг бухимдал, сэтгэл гутрал, сэтгэл зовнил, нойргүйдэл зэрэг олон шинж тэмдгүүдийг эмчилж эдгээдэг газрын талаар та ЭНД дарж сонирхоно уу.
- Guys хамтлагийн гишүүн Х.Бат-Ундрал хар тамхины хэргээр хоёр жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүллээ.
- Ерөнхий боловсролын сургуулийн I-II ангийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 27-ноос эхэлнэ.
- 2016-2017 оны хичээлийн жилд БНТУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад 75 монгол оюутан суралцах бөгөөд БНТУ-ын ЭСЯ, Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран шинэ оюутнуудад Турк улсад суралцах орчин, анхаарах зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, сургуулиа амжилттай дүүргээд ирсэн оюутнуудтай танилцуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.
ДЭЛХИЙД
- “Мэттью” хар салхины улмаас АНУ-ын зүүн эргийн дагуух дөрвөн мужид 17 хүн амь насаа алдаад байна.
- АНУ-ын Миссури муж улсын Сент-Луис хотноо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хоёр дахь халз мэтгэлцээн боллоо.
- Өмнөд Солонгосын “Samsung Electronics” корпораци “Galaxy Note 7” ухаалаг гар утсыг үйлдвэрлэхээ түр зогсоосон тухай тус компанийн албаны хүн өнөөдөр мэдэгдлээ.
- Дэлхийн хамгийн олон жил төр барьж буй эзэн хаан болох Тайландын эзэн хаан Буимбол Адулядежийн биеийн байдал сайнгүй байгаа талаар албаныхан мэдэгдлээ.
- Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос энхтайвны Нобелийн шагналыг өнгөрсөн баасан гарагт хүртсэн бөгөөд Нобелийн хорооноос олгох найман сая швед крон буюу 975 мянган ам.долларыг тэрээр иргэний дайнд хохирол амссан иргэддээ зориулах болсноо албан ёсоор мэдэгдсэн байна.
- АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хооронд болсон мэтгэлцээний төгсгөлд СNN үзэгчдийн дунд санал асуулга явуулсан бөгөөд Хиллари Клинтон 57 хувийн авч тэргүүлсэн бол түүний өрсөлдөгч Д.Трамп 34 хувийн санал авчээ.
- Хятадын Вэньжоу хотод орон сууцны дөрвөн барилга нурсан талаар нутгийн засаг захиргаанаас өнөөдөр мэдээлжээ.
- 1985 онд анх Windows 1.0 үйлдлийн системийн нэг хэсэг болон гарч ирж байсан Paint программ 31 жилийн дараа эрс өөрчлөгдөх гэж байна.