Хүүхдийн ядаргаа. Энэ нэр томъёоны талаар та тэр бүр сонсож байгаагүй байж магадгүй. Гэвч сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд тулгамдсан асуудал болоод байгаа нэг зүйл бол хүүхдийн ядаргаа болоод байна.
Таны хүүхдэд нүдээ ойр ойрхон анивчих, хамар ам нь мурилзах, зөрүүдлэх, хумсаа мэрэх, орондоо шээх, үсээ зулгаах зэрэг шинж тэмдгүүдийн аль нэг илэрч байна уу? Аль нэг шинж тэмдэг нь илэрч байвал таны хүүхэд ядаргаанд орсны илрэл юм байна.
Түүнчлэн хүүхдүүдийн дунд дэлгэцийн донтолт буюу компьютер тоглоом, гар утсанд донтох эмгэг сүүлийн жилүүдэд өссөөр байна. Хүүхдэд тулгамдсан дээрх асуудлуудыг оношилж, эмчилдэг ганц газар нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв. Тус төвийн Хүүхэд, өсвөрийн клиникийн эрхлэгч Д.Энхтуяатай ярилцлаа.
-Хүүхдүүдийн дунд ядаргаа, дэлгэцийн донтолт их байгаа талаар ярьж байна. Танай эмнэлэгт чухам ямар оноштой хүүхдүүд ихэвчлэн хандаж байна вэ?
-Манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг 25 ортой. Есөн дүүрэг, 21 аймгийн хүүхдүүдэд үйлчилдэг гэхээр улсын хэмжээнд байгаа ганц эмнэлэг нь. Манайд сэтгэцийн завсрын эмгэгтэй буюу ядаргаа, цахим тоглоомын донтолтод орсон, сэтгэл гутрал, хөөрөлд орсон, бага зэргийн солиоролтой хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг. Гэхдээ бага зэргийн солиоролтой хүүхдүүд цөөн, дийлэнх орны эргэлтийг хүүхдийн ядаргаа, дэлгэцийн дон, төрөх үйлийн эмгэгтэй хүүхдүүд эзэлдэг. Мөн ээрэх эмгэгтэй, нойрны хэмнэл алдагдсан хүүхдүүд их ирдэг нь цахим тоглоомтой холбоотой. Шөнөжин тоглоод өдөр нь унтсаар байгаад нойрны хэмнэл нь алдагдчихдаг.
-Бага насны хүүхдийн ядаргаа хэрхэн илэрдэг юм бол?
-Бага насны хүүхдийн ядаргаа нь булчин татваганах эмгэгээр ихэвчлэн илэрдэг. Байн байн нүдээ анивчих, хамар амаа мурилзуулах, мөрөө хавчих, үе үе янз бүрийн дуу гаргаж гууглах зэргээр илэрнэ. Мөн шээс задгайрах буюу орондоо шээх, цөөн тохиолдолд өтгөн задгайрах, хумсаа мэрэх, зөрүүдлэх, хөлрөх, үсээ зулгаах, биеийн эсэргүүцэл суларч, өвчлөмтгий болох зэрэг шинж тэмдэг илэрдэг тул эцэг эхчүүд хүүхдээ сайтар ажиглаж байх хэрэгтэй.
-Бидний багад хүүхэд ядаргаанд орлоо гэж ярьж байсныг санахгүй юм. Хүүхдүүд ч бас нийгмийн хөгжлийг дагаад стресстээд үүнээсээ болж ядаргаанд ордог юм болов уу гэж бодлоо. Хүүхдийн ядаргааны шалтгаан нь юу байдаг юм бол?
-Хүүхдийн ядаргаа стресстэй холбоотой үүсдэг. Нийгмийн зүгээс буюу сургуулийн зүгээс хүүхдэд ихээхэн хэмжээний стресс өгдөг. Ялангуяа бага ангид хичээлээр дарах буюу хэт их ачаалал өгдөг. Хүүхэд хичээлээ дийлэхгүй болохоор бухимдаж үүнээсээ болоод ядаргаанд ордог. Эцэг эхийн будилаан, гэр бүл салалт, хүүхдээ өвөө эмээ дээр нь өсгөх зэргээс хүүхэд стресст орж, дээр дурдсан эмгэгээр өвчлөх эрсдэлтэй болдог.
Харин өсвөр үеийнхний дунд нэгэндээ нэр хоч өгөх, өмссөн зүүсэн, царай төрхөөр нь гадуурхах зэрэг дарамтаас үүдсэн стресс их байдаг. Энэ нь маш хүчтэй байдаг. Дээр нь өсвөр үеийнхэн нийгмийн сүлжээг зөв зохистой хэрэглэж, тохиргоог сайн хийгээгүйгээс элдэв янзын зургаа алдах зэрэг хүнд хэлбэрийн сэтгэл гутрал цаашлаад амиа хорлох талаар бодсон, завдсан үедээ манайд ирж байна.
Таван наснаас доош хүүхдүүдэд гар утас, таблет зэрэг цахим хэрэгслийг бүр мөсөн хориглох хэрэгтэй
Хүүхдүүд стрессийг даван туулах арга замыг мэддэггүйгээс ямарваа нэг зүйлд, уруу татагдаж, автахдаа амархан байдаг.
-Танай эмнэлэгт дэлгэцийн донтолт гэсэн оноштой хүүхдүүд ч их ирдэг гэсэн. Насны хувьд ямар байдаг вэ?
-Дэлгэцэнд донтолт 10-21 насныхны дунд өндөр байдаг. Харин үүнээс доош насанд хэтрүүлэн хэрэглэх тохиолдол их байна. Энэ бол цэвэр эцэг эхчүүдийн алдаа. Хүүхдээ уйлах, өөрт нь садаа болохоос зайлсхийж амар тайван байхын тулд утас, таблетаа өгчихдөг. Хүүхэд л юм чинь сонирхолтой учраас болихоо мэдэхгүй үздэг. Ингэж удаан явсаар зуршил болж, нүдэнд нь юм харагдахгүй л бол өөр юм хийж чадахаа байчихдаг. Хүүхэлдэй үзэж байгаад хоол иднэ гэх мэтчилэн. Энэ бол тун буруу. Амьд харьцааг бий болгохгүй байсаар байгаад ийм нөхцөлд тулж байна гэсэн үг.
-Тав хүртэлх насны хүүхдийг гар утас, цахим хэрэгсэл ашиглахыг бүр мөсөн хориглох хэрэгтэй гэсэн байна лээ. Гэтэл ой хүрээгүй байхад нь ч эцэг эхчүүд хүүхэлдэй үзүүлж, түүнийг даган дуурайхыг нь бахархан ярьдаг. Тэгвэл үүний сөрөг үр дагаврыг эцэг эхчүүдэд хэлж өгнө үү?
-Тийм. Таван наснаас доош хүүхдүүдэд гар утас, таблет зэрэг цахим хэрэгслийг бүр мөсөн хориглох хэрэгтэй. Энэ бол зөвхөн манай улсад биш олон улсын тулгамдсан асуудал болоод байна. Энэ талаар маш олон судалгаа хийсэн байдаг. Цахим хэрэгслээр тархи толгойд нөлөөлдөг соронзон долгион дамжиж байдаг. Тэгэхээр тав хүртэлх насны хүүхдийг ямар нэг цахим хэрэгсэл хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Өндөр хөгжилтэй оронд үүнийг дагаж мөрдөж байна, гэвч манайх шиг хөгжиж эхэлж буй газар цахим хэрэгсэл, тоглоомын хэрэглээ эрс нэмэгдээд байна. Хүүхэд ямар нэг эмгэгээр өвдөж, хэлбэлзэлд орно гэдэг бол ерөөс эцэг эх, ар гэртэй л холбоотой. Хүүхэд хийсвэр сэтгэхүй хөгжөөгүй учир өөрийн дурыг хязгаарлах чадвар муу байдаг. Тийм учраас эцэг эхчүүд анхаараач ээ гээд байгаа нь тэр. Хүүхэдтэй илүү цагийг өнгөрөө, дотно тоглож наад. Хүүхдийнхээ хажууд цахим хэрэгслийг хэмжээ, хязгаартай хэрэглэж зөв үлгэр дууриал үзүүлэх нь чухал.
-Хүүхдийн эмчилгээ хэр удаан үргэлжилдэг вэ?
-Нэг сэтгэл заслын эмчилгээ 5-6 сар үргэлжилдэг. Тэгэхээр эмнэлгээс гадуур тогтвортой эмчилгээг хийлгэдэг эцэг эх ховор байдаг. 10-14 хоног хэвтүүлээд зүгээр болчих юм шиг санадаг. Гэтэл гэр бүлийн сэтгэл засал чухал үүрэгтэй. Хүүхдүүдийн ар гэр толгой дараалан асуудалтай байдаг учраас гэр бүлийн болон ганцаарчилсан сэтгэл засал, танин мэдэхүй, төрх зйлийн сэтгэл заслыг хийж, шаардлагатай үед биеийн эсэргүүцлийг дэмжих, тархины цусан хангамж сайжруулах эмийн эмчилгээ хийдэг.
ХИЧЭЭЛ ХИЙЛГЭХ БАГШ, ТАВ ТУХТАЙ ОРЧИНТОЙ ХҮҮХДИЙН ТАСАГ
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөрийн клиникт нэг удаад 25 хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжтой бөгөөд 5-7 нас хүртлэхийг сахиуртай, түүнээс дээш 18 нас хүртэлх насныхныг сахиургүй хэвтүүлэн эмчилдэг.
Хүүхдүүдэд эмнэлэг, эм тариа байдаг газар гэж бодогдуулахгүйн үүднээс аль болох гэрийн, халуун дулаан орчин бүрдүүлэхийг хичээж, телевиз үзэх, шагай тоглох гэх мэт чөлөөт цагаа өнгөрүүлэх олон төрлийн орчинг бий болгосон байна.
Номын сан, бүтээлч ажил хийх хэсэг, дуу чимээнээс тусгаарласан өрөөнд сэтгэлзүйн хувьд тайван байлгах үүднээс чихмэлийг хүртэл байрлуулсан бөгөөд хамгийн чухал нь хүүхдүүдэд хичээл хийлгэдэг багш хүртэл байдаг аж.
Хэрэв таны хүүхдэд дээрх төрлийн шинж тэмдгүүд илэрч байгаа бол СЭМҮТ-ийн поликлиникээр 09-15.00 цагийн хооронд үзүүлж, зөвлөгөө авч, оношлуулах боломжтой.