Японд нэрийн брэндээ гаргасан загвар зохион бүтээгч Б.Явууцагаан эх орондоо иржээ. Тэрээр энэ сарын 21-нд “Yavuu SS17” нэртэй шоу зохион байгуулж, шинэ загваруудаа танилцуулахаар болсон байна.
Пабло Пикассог шүтдэг бөгөөд агуу зураачийн бүтээлээс санаа авч загваруудаа гаргадаг аж. Японы Токио хотын Шинжикү, Шибуяа дүүргийн тансаг зэрэглэлийн дэлгүүрүүдэд монгол дизайнер Б.Явууцагааны улирлын болон кимоно цуглуулга худалдаалагдаж байгаа гэсэн.
Мөн тэрээр Япон үндэсний хувцас кимонод шинэчлэл хийж, орчин үеийн өнгө аясыг уламжлалт хэв маяг, тансаг чамин хийцтэй хослуулсан загвар гаргаж Японы загварын ертөнцөд шуугиан тариад байгаа билээ.
Н.Даян