Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль эхэллээ. Энэ сонгуульд бид санал тоолох, автомат төхөөрөмжийг дахин ашиглана. Нэг үеэ бодвол иргэд автомат төхөөрөмжөөр саналаа өгч хэвшиж байна. Зургадугаар сард болсон УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр санал тоолох төхөөрөмжтэй холбоотой элдэв гомдол, санал гараагүй юм.
Харин энэ удаа СОНГОГЧ бид ирэх дөрвөн жилийн турш сум, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллах 7282 хүнийг сонгоно. Таны оршин суудаг хорооны хүн амын тооноос хамааран тухайн сум, дүүргийн мандатын тоо харилцан адилгүй.
Ингээд сонгогч танд дараах зөвлөгөөг хүргэж байна.
НЭР ДЭВШИГЧДИЙН НЭРСЭЭС ХЭДЭН НЭР ДУГУЙЛАХ ВЭ?
Сонгогч та сум, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид нэр дэвшигчдийн нэрсээс хэдэн нэр дугуйлахаа мэдэх үү? Саналын хуудсаа бөглөж эхлэхээсээ өмнө бүхээгт байрлуулсан зааврыг сайн уншаарай. Таны оршин суудаг тойрог, баг хороог хэдэн төлөөлөгч сум, дүүргийн хуралд төлөөлөхийг мандатын тоо илэрхийлнэ.
Зарим тойрогт 13, 14 мандат бий. Энэ тохиолдолд 13, 14 хүртэл нэр дэвшигчийг сонгоно гэсэн үг юм.
Тухайлбал, гурван мандаттай газар гурав хүртэлх нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө. Зарим тойрогт 13, 14 мандат бий. Энэ тохиолдолд 13, 14 хүртэл нэр дэвшигчийг сонгоно гэсэн үг юм. Мандатын тоог саналын хуудасны дээр бичсэн зааварт тод хараар бичнэ.
Заасан тооноос олныг дугуйлбал таны саналын хуудас хүчингүй болно. Энэ тохиолдолд дахин саналын хуудас авч, бөглөөрэй. Харин түүнээс багыг дугуйлбал хүчинтэйд тооцох юм. Таны суусан бүхээгт сонгогчдод зориулсан ямар нэг нэмэлт мэдээлэл байгаа эсэхийг сайтар шалгаарай. Учир нь саналын хуудас хэвлэгдсэний дараа шүүхийн шийдвэрээр нэр дэвшигчийг хасах тохиолдол гарсан.
Мөн сонгуулийн сурталчилгаа хийхдээ хууль зөрчсөн нэр дэвшигчдийг хассаны сацуу төрийн албан тушаалд томилогдсон нэр дэвшигчид нэрээ татсан тохиолдол ч байна. Иймд эдгээр нэр дэвшигчдэд саналаа өгвөл таны санал хүчингүй болно. СЕХ-ноос энэ талаар сонгогчдод мэдээлэл хүргэн ажиллах үүргийг дүүрэг, сумын сонгуулийн хороодод өгч, гадаа хаалга, бүхээг дотор энэ талаарх мэдээллээ ил тод байрлуулах зөвлөгөө өгчээ.
Та саналын хуудсан дээр тэмдэглэгээ хийсний дараа санал тоолох төхөөрөмжид хуудсаа хийнэ. Энэ үед төхөөрөмжийн баруун доод булан дахь дэлгэц дээр “Саналын хуудсыг уншихад бэлэн” гэсэн бичиг гарах ёстой.
Та саналын хуудсаа шургуулаад л шууд яваад өгч болохгүй. Таны хуудсыг бүрэн уншихад санал тоолох төхөөрөмж ойролцоогоор 5 секунд зарцуулдаг. Таны саналын хуудсан дээрх сонголтыг төхөөрөмж таньсны дараа дэлгэц дээр “Таны саналыг амжилттай уншлаа” гэсэн бичиг гарна. Энэ үед та явж болно.
Хэрэв саналын хуудас хүчингүй болбол ямар шалтгаанаар хүчингүй болсныг харуулах бичиг мөн л дэлгэц дээр тодорно.
Саналын хуудсаа нугалж, урж болохгүйг анхаараарай.
Хэсгийн хороо бүрд тараасан саналын хуудсыг тухайн хэсгийн автомат машин л уншина. Өөр хэсгийн хорооны саналын хуудсыг автомат машин уншихгүй.
ТАНАЙ СУМ, ДҮҮРЭГТ ХЭЧНЭЭН ТӨЛӨӨЛӨГЧ АЖИЛЛАХЫГ ДАРААХ ЖАГСААЛТААС МЭДЭЖ БОЛНО
- Сумын хүн амын тоо нь 2000 хүртэл бол 15;
- 2 000-5 000 хүртэл бол 21
- 5 000-9 000 хүртэл бол 27
- 9 000 ба түүнээс дээш бол 31
Дүүргийн хүн амын тоо нь 20000 хүртэл бол 17
- 20 000-80 000 хүртэл бол 25
- 80 000-180 000 хүртэл бол 35
- 180 000 ба түүнээс дээш бол 41.
Энэ удаагийн сонгуульд мөн л 2500 санал тоолох төхөөрөмжийг ашиглана. Төгсгөлд нь та бүхэнд энэ төхөөрөмж хэрхэн ажилладгийг товч танилцуулъя.
Төхөөрөмж бүрд өөрийн түлхүүр бий. Тэрхүү түлхүүрээр машиныг асаасны дараа нууц үг оруулж, төхөөрөмжийг ажиллуулахад бэлэн болгодог. Дараа нь он сар өдөр, цагийг тааруулна.
Санал авах байрууд руу төхөөрөмжийг илгээхээс өмнө тухайн тойргийн дугаар, тэр тойрогт өрсөлдөж буй нам, нэр дэвшигчийн нэрс, тухайн тойрогт хамаарах хорооны тоог сануулдаг. Санал хураалт эхлэхээс өмнө аль ч нэр дэвшигч урьдчилан санал аваагүйг батлах тайланг хэвлэн гаргадаг. Дараа нь саналын хуудсыг уншуулдаг юм.
ТА СУМ, ДҮҮРГИЙН ИТХ-ЫН СОНГУУЛЬДАА ЗААВАЛ ОРОЛЦООРОЙ.